Вьетнам дахь алдарт "Галт тэрэгний гудамж" хаагдана

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Вьетнам дахь алдарт "Галт тэрэгний гудамж" хаагдана

Вьетнам дахь алдарт "Галт тэрэгний гудамж" хаагдана

Вьетнамын нийслэл Ханой хот дахь "Галт тэрэгний гудамж" нь аялал жуулчлалын хамгийн гол цэгүүдийн нэг. Галт тэрэгний замын хажууд метр хүрэхгүй зайд айлууд, дэлгүүр хоршоод байрладаг гэдгээрээ онцлогтой.

Тэгвэл уг гудамж дахь кофе шоп болон бусад бизнесүүдийн зөвшөөрлийг цуцлах талаар яригдаж байна. Мэдээж энэ нь байршлын хувьд аюултай юм. Галт тэрэг одоо ч гудамжаар давхиж өнгөрдөг. Гэтэл жуулчид зам дээр хэвтэж, сууж зургаа авхуулах дуртай байдаг тул тэдний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж буй юм. Есдүгээр сарын 17-н буюу маргааш гэхэд эдгээр бизнес хаагдах ёстой болжээ.

Жуулчдыг гудамж руу нэвтрүүлэхгүйн тулд аль хэдийнэ хаалтууд босгож эхэлсэн байна. Бизнес эрхлэгчдэд энэ тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө өгчээ. "Галт тэрэгний гудамж"-аар амьжиргаагаа залгуулдаг олон хүн энэ асуудлыг сөргөөр хүлээж авч байна. Бизнесүүдийг хаахын оронд орон нутгийн эрх баригчидтай хамтарч ажиллахыг хүсч буйгаа нэгэн кафены эзэн ярьжээ. "Аялал жуулчлалаас олсон орлогоороо амьдралын чанараа дээшлүүлж, гэр бүл төрөл төрөгсөддөө дэм болдог байсан. Ийн бизнесийн үйл ажиллагааг хаасан нь бидний орлогод шууд нөлөөлнө" гэж тэр хэлэв.

Мөн Вьетнамын төмөр замын корпорациас гудамж дагуу кафе ажиллуулах, бичлэг хийх зэрэгт торгууль ногдуулах санал гаргажээ. Нийт хоёр км үргэлжилдэг эл зам дагуу 30 гаруй кофе шоп байдаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж