БНСВУ-д нүүрс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээ их гэв | News.MN

БНСВУ-д нүүрс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээ их гэв

БНСВУ-д нүүрс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээ их гэв

БНСВУ-д нүүрс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээ их гэв

“Монгол-Вьетнамын бизнес уулзалт” болж, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд ноён Ле Минь Хоан, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дам болон тээвэр, эрчим хүч, загас, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын компаниудын төлөөлөл оролцов.

Монгол Улсаас Вьетнам Улс руу 2021 онд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 485 мянган ам.долларын үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам Улсаас цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа, боодол зэрэг 80 сая гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ.

МҮХАҮТ БНСВУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд харилцан худалдааг нэмэгдүүлэх, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд тулгарч байгаа тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэв.

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд ноён Ле Минь Хоан "Манай улс жилд 370 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолдог. Нүүрс, төмрийн хүдэр, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний хэрэгцээ их. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол-ОХУ-БНХАУ-ын тээврийн гурван талт хэлэлцээрт нэгдэн орох зэргээр тээврийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай" гэж онцлов.

Мөн "Вьетнам Улсыг 100 сая хүн амтай зах зээл гэж харахаас илүүтэй АСЕАН-ы орнууд руу гарах гарц гэж харах хэрэгтэй. Бид ч Монгол Улсыг Төв Ази, ОХУ, Европтой холбосон гарц гэж харж байна. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнесийн салбарын оролцоо чухал" гэв.

Хоёр орны бизнес уулзалтад Монголын талаас 40 гаруй компани оролцож, БНСВУ-ын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Хоёр улсын хооронд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах, энэ салбарын бүтээгдэхүүнийг БНСВУ руу экспортлох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-15 46.147.101.102

19297633 ~~~ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү – https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-15 46.147.101.102

06073515 > Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-15 192.82.91.44

Бичигтийн боомтоос Хятадын Бохайн далай хүртэл 700 км зөвхөн Монгол ашиглах төмөр зам, далайн боомт бариад өдөр бүр хэд хэдэн нүүрстэй галт тэрэг явуулбал манайх жилдээ хэдэн тэрбум долларын нүүрс, төмрийн хүдэр, зэс Япон, Солонгос, Энэтхэг, Вьетнам руу гаргаж болно. Манай гадаад худалдаа 90 хувь хятадаас хамаарахаа болино

Avatar

Зочин 2022-09-15 59.153.115.32

Нэмж вьетнам засвар байгуулахгүй шүү. Харин цөөлөх хэрэгтэй. Угтаа бол хятадаас цаашаа улс юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж