УНТЭ: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

УНТЭ: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

УНТЭ: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/-ийн эмч нар донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ. Тодруулбал, 14 настай хүү, хавдартай 23 настай төрсөн ахдаа үүдэл эсийн донор болжээ. Ийнхүү энэ төрлийн хагалгаа гадаад оронд 300 саяаас  хоёр тэрбум орчим төгрөг зарцуулагддаг өртөг өндөртэй хагалгааг улсдаа хямд өртгөөр хийх боломж бүрдлээ. Уг эмчилгээг нэвтрүүлснээр манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг нэгээр  цөөрүүлсэн талаар эмч нар мэдээллээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд энэхүү эмчилгээг хийлгэхээр 21 иргэн гадаад улсыг зорьсон байна. Уг эмчилгээ нь улс орон бүрт эмчилгээний зардал өөр өөр байдаг. Мөн өвчтөний биеийн байдал болон өвчний хүнд хөнгөний байдлаас шалтгаалан хүн болгоны эмчилгээний тариф өөр байна.

Энэхүү эмчилгээг дотоодод хийдэг болсноор ЭМЯ, ЭМДЕГ-аас хийсэн индукцийн 01 дүгээр тогтоол дээр үндэслэн нийт хагалгааны өртөг 113 сая төгрөг бөгөөд үүнээс иргэнээс 83 сая төгрөгийг буцаан олголттойгоор хийгдэх аж. Одоогоор улсын хэмжээнд нэг жилд цусны хавдар оношоор 50-60 хүн оношлогдож байна. Энэ бүх хүмүүс эрт болон хожуу үеэс хамааран энэ эмчилгээнд орно гэсэн үг.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.НАРАНГЭРЭЛ:

-2017 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсад оношлогдох боломжгүй 26 өвчний жагсаалт гарган баталсан байдаг. Энэхүү 26 өвчний жагсаалтыг эх орондоо үе шаттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг хэсэг нь цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах технологи байгаа юм. Мөн ЭМЯ-ны 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүдэл эсийг шилжүүлэн суулгах хэсгийн засвар үйлчилгээ шинэчлэх, лабораторит хэрэгцээтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах мөн цусны тасаг буюу цусны хавдартай иргэдийн хими эмчилгээ хийх хэсэгт есөн ортой орчин үеийн вакум орчноор бүрэн хангасан. Үүнээс цааш дахин шинэ технологи нэвтрүүлэх тал дээр санал оруулан төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.ХИШИГЖАРГАЛ:

УНТЭ 1925 онд байгуулагдсан цагаас хойш Монгол Улсад маш олон дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн байдаг. 2011 онд энэхүү төсөл эхэлж 2014 онд өөрөөс нь өөрт нь үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг Ази тивд 15 дахь улс болон хийж өдгөө 28 хүнд хийсэн байна. Энэ удаа донороос өвчтөнд суулгах эмчилгээг анх удаа хийлээ. Энэхүү эмчилгээ бол өвчтөний удмын мэдээлэл, цусны бүтэц гэх бүхий л мэдээлэл солигдож байдаг маш нарийн эмчилгээг манай баг хамт олон амжилттай хийлээ.

 

 

Б.АРИУНБОЛД 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж