НҮБ-ын тэргүүн Путинтэй Оросын хүнс, бордооны экспортын талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тэргүүн Путинтэй Оросын хүнс, бордооны экспортын талаар ярилцжээ

НҮБ-ын тэргүүн Путинтэй Оросын хүнс, бордооны экспортын талаар ярилцжээ

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш Лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан гэж мэдэгджээ.  Гутерреш мөн Оросын хүнс, бордооны экспортод тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцсан гэж мэдэгдэв. Гутерреш утсаар ярихдаа Орос Украинд түрэмгийлснээс хойш дэлхийн зах зээлд бордооны үнэ огцом өссөнд санаа зовж байгаагаа илэрхийлэв.  Ярианы дараа тэрбээр бордооны зах зээлийн хямрал энэ оны сүүлээр хаана ч байсан хүнсний хомсдолд хүргэж болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Гутерреш  "Оросын бордооны экспортын саад бэрхшээлийг арилгах нь одоогийн байдлаар туйлын чухал юм"гэв.  Тэрбээр дэлхийн хүнсний хямралаас сэргийлэхийн тулд Оросын хүнс, бордооны тээвэрлэлтийг хөнгөвчлөх шаардлагатайг онцолжээ.

Украины Запорожья атомын цахилгаан станцын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар мөн ярилцсан гэж Кремль мэдэгдэв.  АЦС-ын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын атомын энергийн агентлагтай хийсэн бүтээлч хамтын ажиллагаанд Путин нааштай үнэлэлт өгсөн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж