Зеленский авто осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Зеленский авто осолд оржээ

Зеленский авто осолд оржээ

Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр /2022.09.15/ Киевт автомашины осолд орсон талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров мэдэгдлээ. “Киевт Украины ерөнхийлөгчийн машинтай өөр машин мөргөлдсөн. Төрийн тэргүүнийг дагалдан явсан эмч нар жолоочид яаралтай тусламж үзүүлж, түргэний машинд суулгасан. Ерөнхийлөгчийг эмчийн үзлэгт оруулсан, ямар нэг ноцтой гэмтэл илрээгүй. Ослын бүх нөхцөл байдлыг хууль хяналтынхан шалгана” гэж тэр хэлэв.

Цахим сүлжээгээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж, Зеленскийд эрүүл энхийг хүсчээ. “Энэ бол ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлого биш гэж найдаж байна. Та бол бидний итгэл найдвар” гэж нэгэн хүн бичжээ.

Зеленский өнгөрсөн долоо хоногоос эхлээд фронтын шугамуудаар айлчлаад Киевт буцаж ирсэн. Тэрбээр эзлэгдсэн байсан зүүн хойд нутгийн иргэд юу амсаж туулсныг өөрийн нүдээр хараад буцсан юм. Хэдийгээр газар нутгийг эхнээс нь эргүүлэн авч буй ч хохирлын хэмжээ асар их байна. Кривой Рог хотод пуужингийн довтолгооноос үүдэлтэйгээр усны системд хохирол учиржээ. Тус хот нь дайны өмнө 650 мянган хүн амтай, Украины төв хэсгийн хамгийн том хот байв. Усан станц эвдэрч ус эргээсээ халиад буй. Хотын орон сууцны барилгууд голоос хэдхэн метрийн зайд оршдог аж.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж