Үерийн улмаас шумуулаар дамжих халдварт өвчин ихсэв

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас шумуулаар дамжих халдварт өвчин ихсэв

Үерийн улмаас шумуулаар дамжих халдварт өвчин ихсэв

Пакистаны эрүүл мэндийн албаныхан саяхан болсон үерийн дараа тус улсад эрүүл мэндийн хямрал нүүрлэж байгааг анхааруулж байна. Үерт  зургадугаар сарын дунд үеэс хойш 1500 орчим хүн амиа алдсан ба  33 сая хүн хохироод  байна.

Тус улсын зарим хэсэгт аврах, нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа тул эрүүл мэндийн мэргэжилтнүүд денге, хумхаа болон ходоодны хүнд халдварын тархалт нэмэгдэж байгааг мэдээлж байна.

Олон хүн бохир  усны ойролцоо амьдарч байгаа ба Денге халуурал тархжээ. Энэ өвчин  хэдийнэ хүний ​​аминд хүрч, өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Өмнөд Синд мужид 3,830 орчим Денге халуурлын тохиолдол бүртгэгдэж, дор хаяж есөн хүн нас барсан боловч үүнийг консерватив тооцоолол байж магадгүй гэж болгоомжилж байна. Пакистаны Эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Абдул Гафур Шоро "Синд мужид ерөнхийдөө байдал маш муу байна.Бид бүх муж даяар эмнэлгийн бааз байрлуулж байгөа. Одоогоор эмчлүүлж байгаа ихэнх тохиолдлууд нь хумхаа өвчнийг дагадаг  денге өвчтэй өвчтөнүүд юм"  гэж ВВС-д ярьжээ.

"Аймгийн хэмжээнд Денге өвчний ачаалал ижил, өдөр бүр нэмэгдэж байна. Лабораториудад үзлэг хийхэд сэжигтэй тохиолдлууд шинжилгээний 80 орчим хувийг эзэлсэн" гэж нэмж дурдав.  Карачи хотын Ага Хан эмнэлэгт олон тооны денге өвчтэй хүмүүсийг эмчилж байсан доктор Шоро ойрын долоо хоногт нөхцөл байдал улам дордохоос эмээж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж