"ОХУ-ын “гар, хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө зогсч байна"

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

"ОХУ-ын “гар, хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө зогсч байна"

"ОХУ-ын “гар, хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө зогсч байна"

АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ.


-АН-ын  гишүүн С.ЭРДЭНЭБОЛД:

-С.Эрдэнэ таны алдаа оноо, хар бараантай зүйл байдаг. Эвлэрэх нэг өдөр ирэх байх гэж бодсон. Хэцүү үед та АН-ын талд зогссон үе байдаг. Эрээнтэй бараантай өнгөрсөн 30 жил хэцүү өнгөрснийг ойлгодог. Яагаад бүтцийн байгууллагаа оролдож  байгаа юм бэ. Өнөөдөр 21 аймаг есөн дүүргээс хүмүүс татна гээд бичиг ирсэн. Намыг нэг туг, тамганд ортол бүтцийг байгууллагаа битгий хагалаач ээ. Хувь хүний хувьд таныг хүлээн зөвшөөрдөггүй юм байна.

Сүүлийн жилүүдэд ардчиллын нэр хүндийг санаатайгаар унагаж ардчилсан намын үнэ цэн, нийгмийн манлайллыг гутаах гэсэн зарим нэг улс төрчдийн увайгүй үйл ажиллагааг ардчилсан залуучуудын холбооны гишүүн бид эрс эсэргүүцэж байна. Явцуу ашиг сонирхолтой бүлэг этгээдүүд ардчилсан намын тамгаар тоглоод зогсохгүй намын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг хагалган бутаргах үйл ажиллагааг шат дараатайгаар хийсээр одоо 90 гаруй мянган гишүүнтэй залуучуудын байгууллага, ардчилсан залуучуудын холбоо руу халдаж эхэллээ. Бид өнгөрсөн хугацаанд намын аливаа хагарал, үл ойлголцлын үед эв нэгдлийг эрхэмлэж, тэвчээртэй хандаж ирсэн. Цаашид та бүхний бусармаг үйлдлийг таслан зогсоож, хатуу хариуцлага тооцохоо үүгээр мэдэгдэж байна. Сөрөг хүчнээ хувааж, эрх чөлөөт иргэдээ нухчин дарж ардчиллын ололтоос ухарч байгаа эрх баригчдын ов мэхэнд автахгүй байхыг намын бүх хүмүүст анхааруулж  байна.

2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр ардчилсан залуучуудын холбооны чуулган нэртэй дүрмийн бус үйл ажиллагааг явуулах гэж буй энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байна. Ардчилсан үзэл санааны төлөө ардчилсан эв нэгдлийн төлөө Ардчилсан залуучуудын холбооны нийт гишүүдэд нэгдмэл байгаагаа үүгээр илэрхийлж байна.

-АН-ын дарга С.ЭРДЭНЭ:

-Чи ганцаараа ам хэлтэй юу С.Эрдэнэболд оо. Ийм байдлаас янз бүрийн зодоон маргаан гарвал айж ичих юм байхгүй шүү. Хүн хэлээрэй мал хөлөөрөө гэдэг. Хөдөө хээр явж байгаа биш хоолойгоо шахаад хашхираад байх юм юм. Би яръя болох уу.

Нэгдүгээрт, АН-д нэг тамга бий. Уучлаарай, орос троллтойгоо зайлаарай. Шулуухан хэвлэлийн нүдэн дээр хэлье. Монголыг та нар худалдахгүй шүү. Хэн нэгэн Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө би энд зогсч байна. Би Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зогсч байна. АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байна. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй.  АН-д нэг тамга байгаа. Тэр намыг үндэслээд үүрийн тэмдэг хийдэг. Хүчин төгөлдөр тамгыг үндэслэн гарсан тэмдэг хүчин төгөлдөр байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, захирамжийг авч гарч ирлээ. Ц.Туваан тэргүүтэй нөхдийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авахгүй гэж шийдвэр гаргасан.

Энэ дандаа Х.Баттулгын зохион байгуулсан зүйл байгаа юм. Бид шаардлага авсан түүнийг хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ. Ц.Туваанд тамга хүлээлгэж өгөөгүй. Олонхын санал авсан хүнд дамжуулж өгөөрэй гэж тухайн хүнд үүрэг болохоос биш Ц.Туваанд тамга өгөөгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ц.Туваанаас тамгаа авахаар нэхэмжлэл гаргасан. Тус газар нь сонсох ажиллагаа гэж явуулдаг. Ингэхдээ Ц.Тувааныг хоёр удаа дуудсан боловч ирээгүй. Ирээгүй учраас энэ хүн тамгыг үрэгдүүлсэн гэж үзээд холбогдох газар нь зараа тавь хэмээн хэлсэн. Ингэснээр түүнд байгаа тэмдэг хүчингүй болж надад шинээр тамга тэмдгийн эрхийг олгосон. Үүнд хууль зөрчсөн ямар ч процесс байхгүй.

Шаардлагын хувьд залуучууд үнэхээр гомдолтой гэж үзэж байгаа бол манай  Үндсэн дүрмийн хороонд гомдлоо гаргаж болно. Ингэхдээ мэтгэлцэх зарчмаар дотоод асуудлыг шийддэг. Намын дотоодод үүссэн маргааныг шүүх хуулийн байгууллага хэлэлцэхгүй, намын эрх бүхий байгууллага хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуультай. Үндсэн дүрэм байвал би хариуцлага хүлээнэ. Эд нар үндсэн дүрэм зөрчсөн бол бас хариуцлага хүлээнэ. Бусдын эд хөрөнгөд халдах эрх энэ хүмүүст байхгүй. Бусдыг доромжилсон, дарамталсан, дээрэлхсэн ийм байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй. Хүнтэй яагаад орилж чарлахгүйгээр ярьж болдоггүй юм бэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
11
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж