Өмнөд Солонгос улс “Google”, “Meta”-г торгоно

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос улс “Google”, “Meta”-г торгоно

Өмнөд Солонгос улс “Google”, “Meta”-г торгоно

Өмнөд Солонгосын нууцлалын хяналтын байгууллагаас “Google”, “Meta” компанийг 100 тэрбум воноор торгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, дээрх технологийн компаниуд хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр цахим орчин дахь үйлдлийг нь хянаж, мэдээллийг зорилтот сурталчилгаанд ашигласан гэж БНСУ үзэж байна. Энэ нь хувийн нууцын тухай хууль зөрчсөний төлөөх хамгийн том шийтгэл болох юм.

Компаниудын бизнесийн үйл ажиллагаа нь хувийн нууцыг ноцтой зөрчиж болзошгүй гэж албаныхан хүлээн зөвшөөрсөн. Уулзалтын дараа “Google”-ийг 69.2 тэрбумаар, “Meta”-г 30.8 тэрбумаар тус тус торгох болжээ.

Хоёр компани хоёулаа комиссын дүгнэлтийг няцаагаад буй. Комиссын шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 90 хоногийн дотор захиргааны журмаар давж заалдаж болно. “Google”-ийн хувьд комиссын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ.

Комиссын мэдэгдэлд дурдсанаар, дээрх компаниуд нь өөрсдийн платформоос гадуур бусад цахим сүлжээ, үйлчилгээг ашиглаж өгөгдөл цуглуулахдаа хэрэглэгчдэд тодорхой мэдээлэл өгөөгүй, зөвшөөрөл аваагүй гэжээ. Энэ өгөгдлөө ашиглаж хэрэглэгчийн сонирхолд дүн шинжилгээ хийдэг, дараа нь тухайн хүн хүнд нь тохирсон зар сурталчилгаа бий болгодог гэв. Тиймээс хялбар бөгөөд ойлгомжтой байдлаар хэрэглэгчдээс зөвшөөрөл авдаг болохыг компаниудаас хүслээ.

Өмнөд Солонгос улсад иргэдийн 82 хувь нь “Google”, 98 хувь нь “Meta”-г ашиглаж байна.

Эх сурвалж: THE HINDU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж