Ази, Африк руу үр тариа ачсан 77 хөлөг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Ази, Африк руу үр тариа ачсан 77 хөлөг хөдөллөө

Ази, Африк руу үр тариа ачсан 77 хөлөг хөдөллөө

Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 77 хөлөг онгоц Ази, Африкийн орнуудыг зорьлоо. Эндээс 57 хөлөг нь Ази руу, 20 нь Африк руу явжээ. Үүнээс гадна Европ болон дэлхийн бусад орон руу явсан хөлөг ч байгаа гэдгийг Украины ерөнхий сайд Денис Шмихал хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Украины үр тариаг шаардлагатай бүх улс руу экспортолж байгааг ерөнхий сайд онцлов. Украинаас хоёрхон хөлөг онгоц хөдөлсөн гэх Оросын худал мэдээлэлд итгэхгүй байхыг тэр зөвлөжээ. Далайн боомтуудад экспорт хэсэгчлэн сэргэж буй хэдий ч дайны улмаас нийт боломжийнхоо 80 хувийг алдсан байна.

Украин, Турк, Орос, НҮБ-ын хооронд байгуулсан үр тариа тээвэрлэлтийн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3.1 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргаад байна. Өнгөрсөн сарын сүүлээр 23 мянган тонн улаан буудай Жибутид ирсэн. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр 23 мянган тонн үр тариа нь 1.5 сая хүнийг бүтэн  сар хооллоход хангалттай хүрэх аж.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж