Н.Мандуул: Нийт 11 зээлдэгч, зээлээ бүрэн төлсөн

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Н.Мандуул: Нийт 11 зээлдэгч, зээлээ бүрэн төлсөн

Н.Мандуул: Нийт 11 зээлдэгч, зээлээ бүрэн төлсөн

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банк дээрх нийт эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг зүйлийг онцлоход 86.6 тэрбум  төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг гаргуулж дууслаа. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна.

Эргэн төлөлт хийгдсэн зээлдэгч нарын нэрсийг танилцуулъя.  Нийтдээ 11 зээл бүрэн төлөгдөж дууссан. Үүнд “Кью Эс Си”, “Вертекс Майнинг партнер”, “Макс роуд”, “Монгол эм импекс концерн”, “Вояжер минерал ресурсес”, “Сод монгол групп”, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Ди Би Эм лизинг”, Голомт банк, “Эрд хул” зэрэг компанийн зээл бүрэн хаагдсан.

Капитал банк болон “Монгол мах экспо” гэсэн хоёр чанаргүй зээлдэгчийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах ажиллагааг хийж дууслаа.  86.6 тэрбум төгрөгийг үл хөдлөх хэлбэрээр шийдэгдсэн.

АТГ-аас 19 хэргийг шалгаж дуусаад прокурор руу шилжүүлэхэд бэлэн болсон. ШШГЕГ-т чанаргүй есөн зээлийн нийт 233 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй асуудал байна. Ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын өр зээлийн төлбөрийн асуудал шийдэгдэхээр хүлээж байна. Бид энэ сарыг дуусахаас өмнө хэд хэдэн томоохон асуудлыг шийднэ. Онцлоход, ТОСК-ийн 180 тэрбум, “Эрдэнэс Монгол” компанийн 160 тэрбум төгрөгийн асуудал бий.

Энэ сард дээрх эргэн төлөлт шийдэгдвэл Хөгжлийн банкны баланст том нэмэх болох юм. МИАТ компанийн зүгээс энэ долоо хоногтоо багтааж үлдсэн өр төлбөрөө төлж барагдуулах чиглэлтэй ажиллаж байна.

Зээл төлөлт удаашрах гэхээс илүүтэй процесс их цаг авдаг юм байна. Хагас жилийн байдлаар 500 гаруй тэрбумын эргэн төлөлтийг хийж байсан. Эргэн төлөлт өдөр бүр багаар хийгддэг. Жин дарсан томоохон төлөлт хийгдэх юм бол бидний хувьд өөрчлөлт авчирна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж