Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны өчигдөр /2022.09.14/ анхны хурлаа хийсэн. Энэ үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Засгийн газраас шахуу хугацаанд эрчимтэй ажиллах үүрэг өглөө. Энд онцлон хэлэхэд манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Дараагийн яаравчлан хийх ажил бол нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэх шаардлагатай байна. Түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгөх нь зөв болов уу.
Түгжрэлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал учир төр, иргэд, хувийн хэвшлийнхний гурамсан оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” гэлээ.
Үндэсний хороо цаашид салбар дундын зохицуулалтыг чухалчилна гэдгийг онцлон мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ