Зеленский дайснаас эргүүлж авсан бүс нутгаар айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

Зеленский дайснаас эргүүлж авсан бүс нутгаар айлчлав

Зеленский дайснаас эргүүлж авсан бүс нутгаар айлчлав

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.09.14/ Оросын хүчнээс эргүүлэн авсан нутаг дэвсгэрт зочилж, нөхцөл байдалтай танилцав. Хагас жилийн турш эзлэгдсэн байсан нутгийн оршин суугчид эрүү шүүлтэд өртөж, олон хүн амь насаа алдсаныг прокурорууд мэдээлсэн. Изиум хотод айлчлах үед сүйрч шатсан хотын захиргааны байрны өмнө Украины төрийн далбааг мандуулжээ.

“Энэ дүр зураг маш цочирдмоор хэдий ч бид анхны эзлэгдсэн нутаг дэвсгэр Бучагаас эхлээд л ижил дүр зургуудыг харсаар ирсэн” гэж Зеленский хэллээ.

Харьков мужийн нэгэн тосгоноос эрүү шүүлтийн ул мөр бүхий зургаан цогцос олжээ. Эргүүлэн авсан нутаг дэвсгэрүүдэд өдгөө мөрдөн байцаах багууд томилогдон ажиллаж байна. Балаклия, Изиум зэрэг хот Буча, Бородянка, Ирпинтэй ижилхэн аймшигтай дүр зурагтай байгааг ерөнхий прокурор Андрей Костин хэлэв.

Украины арми сүүлийн өдрүүдэд амжилттай тулалдаж байна. Оскил голын бүс нутагт шинэ фронт гараад буйг Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгдлээ. Оскил нь өмнө зүгт урсдаг гол бөгөөд Харьков мужийн зүүн хязгаар юм. Голын цаадах Оросын байрлалд хүрэх зорилгоор Украины арми довтолгоогоо үргэлжлүүлж буйг тус хүрээлэнгээс мэдээлэв.

Сөрөг довтолгооны дараа Оросын маш олон танк, зэвсэг Украины нутаг дэвсгэрт үлдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Батлан хамгаалах стратегийн төвөөс мэдээлснээр Т-80 танк 39, явган цэргийн байлдааны машин 35, танк 47, хуягт машин 27 ширхэг тус тус үлджээ. Оросын арми үлдээсэн техникээ их бууны цохилтоор устгахыг оролдсон байна.

Харьков мужид 300 гаруй хот, тосгоныг Украины арми эргүүлэн авсан. Тус бүс нутагт өдгөө минагүйжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж