ЕХ цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2022.09.15-нд нийтлэгдсэн

ЕХ цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна

ЕХ цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна

ЕХ-ны тэргүүн Урсула фон дер Лейен өндөр үнийг даван туулахын тулд эвсэл даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон тус салбарын  компаниудын гэнэтийн ашгийн татварыг бууруулахыг уриалав.

Тэрбээр  Европын парламентад, Орос Украинд түрэмгийлсний дараа хий, цахилгааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг онцоллоо. Мөн инфляцын оргил үед цахилгааны хэрэглээг дор хаяж 5 хувиар бууруулахыг уриалав.

Дэлхийн эрчим хүчний ханган нийлүүлэгч Орос улс түрэмгийллийн хариуд хориг арга хэмжээ авсан ЕХ-той эдийн засгийн тэмцэлд орсон. Түрэмгийлэхээс өмнө ЕХ-ны импортын хийн 40 хувийг Орос бүрдүүлдэг байв.  Энэ тоо түүнээс хойш 10 хувь хүртэл буурчээ. Энэ зун Европын хийн үнэ сүүлийн арван жилийн дундаж түвшнээс 10 дахин өндөр болсон юм. Мөн хийн тодорхой хэсгийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд шатаадаг байна.  Энэ нь цахилгааны төлбөрийг нэмэгдүүлтул хийн үнэ өсөх нэг шалтгаан болдог аж.

Хатагтай фон дер Лейен ЕХ-ны орнууд өвлийн улиралд хийн нөөцийн  хүчин чадлынхаа 84 хувьд хүртэл нөөцөлж чадсан гэв. Мөн  АНУ, Норвеги, Алжирыг "найдвартай" хийн нийлүүлэгчээр нэрлэжээ.Тэрбээр мөн чулуужсан түлшний ногоон хувилбар болох 3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Европын устөрөгчийн банк байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж