Тэрбумтны охин | News.MN
Тэрбумтны охин

Дэлхийн толгой баяны бага охин 20 настай Фиби Гейтсийг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс, экс эхнэр Мелинда нар хоорондоо гурван насны зөрүүтэй гурван хүүхэдтэй. Тэдний бага охин Фиби 2002 оны есдүгээр сарын 14-нд төрсөн.

Фибиг төрөхөд гэр бүлийнх нь хөрөнгө 50 тэрбум ам.долларт хүрсэн байв. Тэрбээр Сиатл хотын захад төрж, өссөн. Тэд нуурын хажууд байрлалтай, 127 сая ам.доллараар үнэлэгдсэн харшид амьдардаг  байжээ. Энэхүү харш нь 24 унталгын өрөөтэй, зургаан гал тогоо, номын сан, гэрийн кинотеатр, 23 автомашины грааш, трамполины өрөөтэй бас усан сантай байв.

Ах, эгчийнхээ хамтаар жилийн 40 мянган ам.долларын төлбөртэй хувийн дунд сургуульд суралцсан. Эцэг нь Харвардын их сургуулийг дундаас нь хаясан ч хүүхдүүдээ алдартай сургуулиудад сургажээ.

Фиби өдгөө Стэнфордын их сургуульд суралцаж байна. Гэхдээ эцэг, эх шигээ компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй эсэх нь тодорхойгүй.

Тансаг амьдралын хэв маягийг үл харгалзан Билл, Мелинда нар хүүхдүүдээ хатуу хараа хяналт дор өсгөж, хүмүүжүүлжээ. Тухайлбал, хүүхдүүдээ 14 нас хүртэл нь гар утас ашиглахыг хориглож, үүнээс хойш насанд хүртлээ тодорхой цагийн хязгаарлалттай ашиглуулдаг байв. Мөн хүүхдүүд нь орой болгон аялга тавгаа угаадаг гэнэ. Тэд католик шүтлэгтэй бөгөөд тогтмол сүмд явдаг гэж Билл өмнө нь ярьж байв.

Харин насанд хүрсэн Фибигийн амьдралын хэв маяг олны анхаарлыг татаж, зарим тохиолдолд шүүмжлэлийн бай болох нь олон. Фиби хувийн онгоцоор аялах дуртай бөгөөд 156 мянган дагагчтай инстаграмдаа загварын шоу хэсч, энд тэнд амарч зугаалж яваа зураг, бичлэгээ тогтмол оруулдаг.

Фиби өнгөрсөн зургадугаар сард “Time” сэтгүүлийн 100 алдартны галад оролцсоноор анх шар хэвлэлүүдийн хараанд оржээ. Тэрбээр “Fendi”, “Versace” брэндүүдийн хамтран гаргасан загварын коллекцийн даашинзаар гангарсан байсан ба улаан хивсний ёслолд олны анхаарлыг татсан аж. Түүний инстаграм хуудсаар зочилбол “Chanel”, “Louis Vuitton” зэрэг алдартай брэндүүдээр гангарсан зургуудыг нь харж болно.

Тэрбээр өнгөрсөн сард шинэ найз залуутайгаа авхуулсан зургаа оруулсан нь арьс өнгөөр ялгаварлагч троллуудын бай болсон. Фиби багаасаа даруу төлөв байгаагүй бөгөөд өөртөө итгэлтэйгээр үзэл бодлоо илэрхийлдэг байв. Тухайлбал, АНУ-д энэ оны эхээр үр хөндөлтийг зөвшөөрсөн хуулийг Дээд шүүх хүчингүй болгосныг эсэргүүцэн үгээ хэлжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр өөрийг нь дагадаг залууст гэр бүл төлөвлөхийн ач холбогдлыг ухуулж, “Planned Parenthood” санд хандив өгөхийг байнга уриалдаг байна.

Хэдийгээр Билл Гейтс дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг боловч хүүхдүүддээ насаараа идэх хөрөнгө өвлүүлэхгүй гэнэ. Учир нь Билл, Мелинда нар хөрөнгийнхөө олонх хувийг буяны сандаа хандивлаж, сайн санааны үйлд зориулах аж. Харин хүүхдүүддээ тус бүрд нь 10 сая ам.доллар өвлүүлэхээр төлөвлөж, гэрээсэлсэн байгаа гэнэ. Өдгөө 66 настай Билл Гейтсийн хөрөнгө 113 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Тэрбээр 2000 оныг хүртэл “Microsoft” компанийг удирдаж байсан. Билл Гейтс 27 жил ханилсан эхнэр Мелиндагаас салахаар шийдсэнээ өнгөрсөн оны тавдугаар сард зарласан. Билл, Мелинда нар 1980-аад онд компанийнхаа томоохон арга хэмжээний үеэр танилцаж, 1994 онд гэрлэсэн.

Том охин Женнифер нь Нью-Йорк хотноо анагаахын чиглэлээр суралцдаг, аялах дуртай нэгэн. Тэрбээр Олимпийн наадамд морин спортын төрлөөр өрсөлдсөн тамирчин Наейл Нассартай 2020 оны нэгдүгээр сард гэрлэжээ. Харин хүү Рори нь ээж шигээ компьютерын програм хангамжийн инженер мэргэжлээр суралцаж төгсөөд Чикагогийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байгаа. Занаду 2.0 гэх хочоороо алдартай тэрбээр өмнө нь мөн бизнесийн чиглэлээр суралцсан бөгөөд эцгийнхээ компанийг залгамжлагч гэж тооцогддог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-15 46.147.101.102

45110879 ! Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү > https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-15 202.21.111.198

Delhiin terguun baynii ohin sh dee

Avatar

Зочин 2022-09-15 59.153.115.32

Манай хэдэн жогорхойнуудын хүүхдүүд гэхэд л ёсөн шид болж бна…

Avatar

Зочин 2022-09-15 66.181.160.108

Эцэг, эх нь баян чинээлэг бол хүүхдүүдээ энгийн даруу, ажилсаг хөдөлмөрч, арвилан хэмнэлттэй амьдарч сургахад үнэхээр хэцүү л дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж