Танилц: Яамгүй сайд нарын бүрэлдэхүүн | News.MN

Танилц: Яамгүй сайд нарын бүрэлдэхүүн

Танилц: Яамгүй сайд нарын бүрэлдэхүүн

Танилц: Яамгүй сайд нарын бүрэлдэхүүн

Засгийн газрын өчигдрийн /2022.09.14/ хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа. Яамгүй сайд нарын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулбал, 

БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН: 

-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй.

-Ажлын алба нь таван орон тоотой байна.

-Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална.

-Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна.

-Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцна.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООЫ БҮРЭЛДЭХҮҮН:

-Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй.

-Ажлын алба нь зургаан орон тоотой байна.

-Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна.

ОЛИМП БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРОО: 

-Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо 14 гишүүнтэй.

-Ажлын алба нь таван орон тоотой байна.

-Тус хороог Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга ахална.

-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарийн бичгийн дарга нь байна.

-Тус хороо нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжил, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хариуцна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-15 46.147.101.102

30544340 ~ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-15 103.80.210.183

оюуха үхээд энэ хэд цаазанд орно.

Avatar

Шинэзориг 2022-09-15 43.228.131.103

Орон тоо нь олдсон учир сайд дарга нар бие биеийнхээ ажлыг хийдэг боллоо. Өнөө данхар бүтцээ цомхон болгох, төрийн зардлыг багасгах, ЗГ-ын бүтцийн өөрчлөлт хийх чинь яаасан бэ? Төрийн өмчийн компануудыг хувьчилж татан буулгаж, хувийн хэвшил, тББ-д гэрээгээр өгөх чинь юу боловоо. Барилгын хөгжлийн төв, Тээврийн хөгжлийн төв гэх этгээдүүдийг авч үлдэх гээд байгаа юм уу.Цэнгэл гэж нөхөр мэдэн будилсан толгой юм.

Avatar

Төгсжаргал 2022-09-15 43.228.131.103

Оюун -эрдэнээ БХБЯ-ны Мөнхбаатар, хотын дарга Сумьяазар, нараа халаад яамгүй сайд нараа оронд тавиачээ. Над Ж. сүхбаатар чинь энэ 2- ажлаа,эрх мэдлээ булаацалддаг том хэрүүл үүснэ. Хилийн асуудлыг хариуцсан, мөн спортыг хариуцсан ЗГ-ын бүтцүүдээ одоо татан буулгаач давхар дээл чинь давхардсан бүтцүүд боллоо. Ямар ч хэрэггүй сайд орон тоо гаргасан чинь дургүй хүргэж байна.Алдаагаа засаач оройтоогүй байна.

Avatar

Тэнэг бөхийг зайлуул 2022-09-15 192.82.67.194

Тэнэг бөх, ямарч боловсролгүй, хуурамч дипломтон, увайгүй шуналтан, ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг мангар амьтан даа хөөрхий, ичих булчирхайгүй н**ш

Avatar

Зочин 2022-09-15 192.82.68.136

АЖЛАА ХАРИУЦСАН БҮТЭЦ НЭГЖ НЬ БАЙСААР БАЙТАЛ АХИАД ДАВХАРДСАН БҮТЭЦ БОЛГОЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛИОЧЭЭ.. АРАЙ МУУХАЙ Л ДАМПУУРЧ БАЙНА..ЭНЭ УЛСАД ОРОН ТОО БҮТЭЦ ОГТ ХЭРЭГГҮЙ ХАРИУЦЛАГА Л УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БНААА

Avatar

Зочин 2022-09-15 66.181.160.1

Зүгээр л ЧӨТГӨР аваг …

Avatar

Зочин 2022-09-15 103.161.242.125

Ха..ха..хэ..хээ

Avatar

Зочин 2022-09-15 188.162.254.6

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж