Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна

Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын хяналтаас чөлөөлөгдсөн газар нутгийг тогтворжуулах арга хэмжээ урагшилж байгааг онцоллоо. Украины цэргүүд зүүн хэсгийн Харьков мужид сөрөг довтолгоогоо эрчимжүүлж байна.  Батлан ​​хамгаалахын дэд сайд Ханна Малиар өчигдөр бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөх шийдвэр гаргаж байгаагаа илэрхийлэв.

Украины арми мөн өмнөд хэсэгт тулалдаж байна. АНУ-ын Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр "Украины хүчин Херсон мужид үр дүнтэй ялалт байгуулсан ба  тус бүс нутаг дахь Оросын армийн морал, байлдааны чадварыг байнга доройтуулж байна" гэжээ.

Зеленский  дэлхий нийтэд илгээсэн  видео бичлэгтээ нийт 4 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан дүүргүүдэд тогтворжуулах арга хэмжээ дууссан гэв. Тэрбээр “Ойролцоогоор ижил хэмжээний чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт тогтворжилт үргэлжилж байна. Эзлэгчдийн үлдэгдэл, хорлон сүйтгэх бүлэглэлийг илрүүлж, саатуулан, аюулгүй байдлыг бүрэн сэргээж байна” гэж нэмж онцолжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж