Энтеровирусийн халдвар нэмэгдэж хүүхдүүд олноор өвдөж буй талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр өнөөдөр /2022.09.14/ мэдээлэл өглөө.
Тэрбээр, энтеровирус гэдгийг хүмүүс гар, хөл, амны халдварт өвчин гэдгээр түлхүү мэднэ. Эмнэлзүйн хувьд шинж тэмдэг олон янз. Гол төлөв нэг хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Зарим хүүхдүүд хөнгөн халуурч, хоолой өвддөг. Мөн цэврүүт тууралт гардаг. 80-90 хувь хөнгөн хэлбэртэй байдаг.
Тууралттай, хам шинжээр илэрч байгаа тохиолдлыг бид хам шинжээр мэдээлдэг.
Цэврүү тууралттай хам шинжийн халдвар буюу салхин цэцэг зэрэгтэй хамт бүртгээд явдаг гэсэн үг. Долоо хоногт дунджаар 50-100 тохиолдол мэдээлэгддэг. Өнөөдөр ХӨСҮТ-д энтеровирус халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 0-5 насны хүүхдүүд голчлон өвдөж байгаа учраас амьсгалын замаар тархах халдварын тохиолдол өсч байна.
Энэ төрлийн халдвараар өвдөж хүүхэд хүндэрсэн тошхиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй.
Энтеровирусийн халдвараар өвдсөн тохиолдолд 1-2 хоног халуурч, суулгаад эдгэдэг. Гэхдээ цөөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй.
Холбоотой мэдээ