Оршуулгад автобусаар ирэх дүрэм Байденд хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Оршуулгад автобусаар ирэх дүрэм Байденд хамаарахгүй

Оршуулгад автобусаар ирэх дүрэм Байденд хамаарахгүй

Хатан хаан II Элизабетын оршуулгад оролцох дэлхийн удирдагчид хувийн онгоц хөлөглөхгүй, Их Британид буусан хойноо нэгдсэн журмаар автобусаар явах тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ журам АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд хамаарахгүй гэж Лондоны “Таймс” сонин мэдээлжээ.

Байденыг аюулгүй байдлын үүднээс оршуулах ёслолд хуягласан машинтайгаа ирэхийг зөвшөөрнө гэж Их Британийн засгийн газрын эх сурвалжууд мэдэгдсэн байна. Дэлхийн удирдагчдад зориулсан эл хүсэлт нь дүрэм гэхээсээ илүү удирдамж гэдгийг тус улсын ерөнхий сайд Лиз Трассын хэвлэлийн төлөөлөгч онцлов. “Удирдагч нарын зохион байгуулалт, ирж очих арга нь хувь хүний нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байна” гэв.

“Таймс” сонинд мэдээлснээр, Жо Байденаас гадна Эммануэль Макрон зэрэг өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирэх магадлалтай удирдагчид бий аж.

Дашрамд дурдахад, хатан хааны оршуулгад ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг уриагүй гэх мэдээлэл байна. Зочдын нэрс бүрэн гараагүй байгаа ч Орос, Беларусь, Мьянмарын төлөөлөгчид оролцох боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Орос, Беларусийн хувьд Украин дахь дайнтай холбоотойгоор уригдаагүй бол Мьянмарын тухайд Рохинжа үндэстэнтэй харьцаж буй арга барилтай нь холбоотой.

Эх сурвалж: INSIDER, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж