Чарльз хааны нууц хүү шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Чарльз хааны нууц хүү шүүхэд хандана

Чарльз хааны нууц хүү шүүхэд хандана

Хаан Чарльз, Камилла хоёрын нууц  хүүхэд гэж өөрийгөө зарласан Саймон Доранте-Дэй шүүхэд хандахаар төлөвлөжээ. Өдгөө 56 настай тэрбээр  саяхан Чарльзыг ДНХ-ийн шинжилгээ өгүүлэхээр шүүхэд хандахдаа бэлэн гэж "7NEWS" агентлагт ярьжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би  болон түүний өмгөөлөгчийн хооронд Чарльзын эрх зүйн байдлын талаар ярилцсан. Түүнийг хуулиар хамгаалдаг уу, эсвэл хуулиас дээгүүр хүн үү гэдэг талаар ярилцсан" гэжээ.

Мөн " Хуулиас гадуурх хэн ч байхгүй. Би Чарльз болон Камилла нарыг гэр бүлийн шүүхэд дуудахад одоо ч бэлэн. Шүүгч баталгаа болгох зүйлсээ авч ирвэл ДНХ шаардлагагүй гэсэн ч би батлахыг хүсч байна. Чарльз, Камилла нар үүнд заавал оролцох ёстой" гэв.  Таалал төгссөн хатан хаан II Элизаветад мөн эцэг тогтоох шинжилгээ хийлгэхэд туслаач хэмээн захидал илгээж байсан гэж Саймон ярьжээ. Гэвч хатан хаанаас хариу ирээгүй байна. Саймоны эмээ нас барахын өмнө түүнд хааны гэр бүлээс гаралтай ба Камилла, Чарльз нарын нууц хүүхэд гэж ярьжээ. Үүнээс хойш Саймон өөрийгөө хааны удмын хүн хэмээн зарлах болжээ.

Саймоны ярьснаар,  1965 онд Камилла  Австрали руу аялах үеэр жирэмсэн болсон байна. Тухайн үед Чарльз, Камилла нар болзож байсан гэжээ. Саймон  1966 оны дөрөвдүгээр сарын 5-нд Их Британийн Портсмут хотод төрсөн аж. Хатан хаан түүнийг олон нийтээс нуухын тулд найман сартайд нь өргүүлжээ.  Саймоныг өргөж авсан өвөө, эмээ хоёр хоёулаа хатан хаан, хунтайж Филипп хоёрын эдлэнгийн нэгэнд ажилладаг байсан гэнэ. 

Эх сурвалж: Ladbible

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж