Твиттерийн хувьцаа эзэмшигчид 44 тэрбумын гэрээг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Твиттерийн хувьцаа эзэмшигчид 44 тэрбумын гэрээг зөвшөөрөв

Твиттерийн хувьцаа эзэмшигчид 44 тэрбумын гэрээг зөвшөөрөв

Твиттерийн хувьцаа эзэмшигчид Элон Маскийн 44 тэрбум ам.долларын гэрээг зөвшөөрчээ. Сан Франциско дахь төв оффисын хөрөнгө оруулагчид богино хэмжээний бага хурал хийх үеэр энэ шийдвэрийг гаргав. Тиймээс Твиттер компани одоо шүүхээр дамжуулан Элон Маскийг компанийг худалдаж авахыг шаардах болно.

Твиттер компани болон дэлхийн хамгийн баян хүн Элон Маск нар дөрөвдүгээр сард 44 тэрбумын гэрээгээ тохиролцсон. Гэвч платформ дээрх спам болон бот хаягуудын талаарх мэдээллийг Элон Маскт өгөөгүй гэсэн үндэслэлээр хэлэлцээрээсээ татгалзжээ. Твиттер дэх идэвхтэй хэрэглэгчдийн тав хүрэхгүй хувь нь хуурамч хаяг гэж тус платформоос мэдэгдсэн. Харин Элон Маск үүнийг хэд дахин илүү байж магадгүй гэж үзэж байна. Тавдугаар сард Маск компанийг худалдаж авахгүй гэж мэдэгдсэн боловч Твиттер компани хүлээн зөвшөөрөөгүй юм.

Твиттер одоогоор 32 тэрбумаар үнэлэгдэж буй тул Маскийн үнэлгээ хамаагүй дээгүүр байгаа аж. Энэ хэрэг Делавер мужийн шүүх дээр аравдугаар сард хэрэг шийдэгдэнэ.

Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарахын өмнөхөн Твиттерт хуучин ажиллаж байсан Питер Затко нэртэй хүн Сенатын шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэрбээр мэдүүлэгтээ Твиттерийг аюулгүй байдлын стандартаас 10 жилээр хоцорсон гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж