ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэх нь оюутнуудын эрхэнд халдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэх нь оюутнуудын эрхэнд халдаж байна

ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэх нь оюутнуудын эрхэнд халдаж байна

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутнуудын төлөөлөл өнөөдөр /2022.09.14/ мэдээлэл хийлээ. 


ХҮИС-ийн оюутнуудын төлөөлөл:

-Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль нь 1924 онд Хоршооны төр сургууль нэртэй байгуулагдан боловсролын бүхий л үе шатыг туулан өдгөө 99 жилийн түүхийг хадгалан нийгэмд байр сууриа тодорхойлсон сургууль юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их дээд сургуулийн элсэлт, бүртгэл, чанарын талаар мэдээлэл хийхдээ шаардлага хангаагүй 24 их дээд сургуулийг татан буулгаж, найман сургуулийг нэгтгэсэн гэж мэдэгдсэн. Ямар үндэслэлээр ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэж байгаа ерөнхий тайлбарыг хийж өгөөгүй байгаа.

Өмнө нь 2010 онд мөн МУИС-тай нэгтгэх шийдвэр гаргасан ч төд удалгүй шийдлээ олоогүй гэж үзэн ХҮИС-ийг төрийн өмчийн сургууль болгосон. Нэг нам буугаад, нөгөө нам гарч ирэхээрээ их сургуулиудийг салгаж, нийлүүлж байгаа нь оюутан бидэнд тулгамдсан асуудал боллоо.

Бид МУИС-ийг сонгоогүй, ХҮИС-ийг сонгож энэ сургуульд элсэн суралцсан. Гэвч ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэсэн шийдвэр нь бидний сонгон суралцах эрхэд нөлөөлж, шийдвэрийг маань үл хүндэтгэж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүнийг нас, хүйс, шашин шүтлэг, арьс өнгө, боловсролоор ялгахгүй гэсэн  байтал өнөөдөр МУИС сайн, ХҮИС муу гэх мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь бидэнд сэтгэлзүйн дарамт болж байна.

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж