“Honda” 2025 он гэхэд цахилгаан мотоцикл үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

“Honda” 2025 он гэхэд цахилгаан мотоцикл үйлдвэрлэнэ

“Honda” 2025 он гэхэд цахилгаан мотоцикл үйлдвэрлэнэ

“Honda Motors” нүүрстөрөгчийг саармагжуулах хүчин чармайлтынхаа хүрээнд мотоциклийг цахилгаанжуулах ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч компани  2025 он гэхэд 10 ба түүнээс дээш цахилгаан загвар гаргахаар төлөвлөж байгаагаа өчигдөр зарлалаа.

"Honda Motor" -ын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Такеучи Кохэй  "Мотоцикл нүүрстөрөгчийн хийг ялгаруулахгүй байхын тулд янз бүрийн асуудалтай тулгардаг. Гэхдээ бид шилдэг үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалахын тулд цахилгаанжуулалтыг дэмжих болно" гэв.

Таван жилийн дотор жилд нэг сая цахилгаан унадаг дугуй борлуулж, 2030 он гэхэд 3.5 саяыг зарахыгчухалчилжээ. Мөн нийт борлуулалтынх нь 15 хувьтай тэнцэх хэмжээний цахилгаан унадаг дугуй борлуулахыг зорьж буйгаа тус компани мэдэгдэв. "Honda" 2040 он гэхэд үйлдвэрээс гаргаж авсан этанолоор ажилладаг цахилгаан мотор болон хөдөлгүүрт шилжиж, нүүрстөрөгчийн хийг саармагжуулахыг хүсэж байна гэжээ.

"Honda"-ийн энэ алхам нь цахилгаан унадаг дугуй руу шилжих шилжилтийг хурдасгах төлөвтэй байна.

Японы өрсөлдөгч “Kawasaki Motors”  2035 он гэхэд хөгжингүй орнуудын зах зээл дээрх шинэ загваруудынхаа ихэнхийг бүрэн цахилгаан эсвэл эрлийз хөдөлгүүртэй болгоно гэж аль хэдийн төлөвлөж байгаа. “Yamaha Motor” 2050 он гэхэд дугуйныхаа 90 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгохыг мөн хүсч байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж