ДиКаприо дүрмээ зөрчсөн үү? | News.MN

ДиКаприо дүрмээ зөрчсөн үү?

ДиКаприо дүрмээ зөрчсөн үү?

ДиКаприо дүрмээ зөрчсөн үү?

Жүжигчин Леонардо ДиКаприо удаан ганц бие явахгүй бололтой. Тэр Нью-Йорк хотод супер модел Жижи Хадидтай зугаалж байсан талаар хэд хэдэн эх сурвалж “People” сэтгүүлд мэдээлжээ.

“Тэд зүгээр танилцаж байгаа юм, хараахан болзоогүй” гэж нэг эх сурвалж хэлсэн байна. Түүнчлэн ДиКаприог Жижигийн араас гүйж байгаа нь тодорхой гэж хэлжээ. Харин гурав дахь эх сурвалж хэлэхдээ, “Тэд өөр хүмүүстэй хамт зугаацаж байсан. ДиКаприо салаад хэдхэн долоо хонож байна. Салснаасаа хойш тэр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нэлээн зугаацаж байгаа” гэв.

ДиКаприо экс найз бүсгүй Камила Морронетой дөрвөн жил хамт байсны эцэст салсан. Тэд анх 2018 онд Колорадогийн Аспер рүү аялж байхдаа танилцсан. Түүнээс хойш Парис дахь хөл бөмбөгийн тэмцээн, Малибу, Калифорниа, Нью-Йорк зэрэг газар газарт болзож яваа нь сэтгүүлчдийн дуранд өртсөн юм. Хэдийгээр харилцаагаа нууцалж байсан 2019 онд Морроне ярилцлага өгөхдөө харилцаагаа ил болгожээ.

Салснаасаа хойш Морроне өөртөө анхаарал тавьж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх болсон. Тэр ДиКаприотой холбоогүй байгаа гэж эх сурвалж хэлэв. Морроне энэ сарын эхээр Кендалл Женнер, Хайли Бибер зэрэг найз нартайгаа зугаацаж явжээ.

ДиКаприо салснаасаа хойш Нью-Йоркод цагийг өнгөрөөх болсон. Жижи Хадид охин Кайтайгаа Нью-Йоркод амьдардаг аж. Жижи Хадид нь экс нөхөр Заян Маликаас өнгөрсөн оны аравдугаар сард салжээ.

Жижи Хадид 27 настай. ДиКаприо үнэхээр Жижитэй үерхвэл 25-аас дээш насныхантай болздоггүй дүрмээ зөрчсөн хэрэг болох нь. "DMarge" цахим хуудсанд Жижиг ДиКаприогийн стандартын дагуу бол "эртний эдлэл" гэж хошигножээ.

Эх сурвалж: PEOPLE, DMARGE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-14 46.147.101.102

41294894 !!!! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-14 192.82.86.189

Үхсэн хатсны 25-аас дээш насныхантай болздоггүй дүрмээ зөрчсөн хэрэг гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж