Японд тэмбүүгийн тохиолдол 10 мянгад дөхжээ | News.MN

Японд тэмбүүгийн тохиолдол 10 мянгад дөхжээ

Японд тэмбүүгийн тохиолдол 10 мянгад дөхжээ

Японд тэмбүүгийн тохиолдол 10 мянгад дөхжээ

Энэ жил Японд тэмбүүгийн тохиолдлын тоо эрс нэмэгдэж, 2021 оны нийт өвчлөлөөс давсан тоо баримт үзүүлэв.

Тэмбүү нь ихэвчлэн бэлгийн замаар дамждаг бактерийн халдвар юм.  Өвчин авсан хүмүүст ямар ч шинж тэмдэг илрэхгүй ба хүндэрсэн тохиолдолд аюултай юм.  Хэрэв эмчлэхгүй бол өвчтөнд тархи эсвэл зүрхний ноцтой асуудал үүсч болно.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр нэгдүгээр сараас есдүгээр сарын 4-ний хооронд 8155 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 дахин их буюу 1999 онд харьцуулж болохуйц мэдээлэл гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Японд 2021 онд нийт 7983 бүртгэгдэж байжээ. Хэрэв тохиолдлууд одоогийн хурдаараа өссөөр байвал жилийн нийт тоо 10,000-аас давж магадгүй юм. Японы халдварт өвчний нийгэмлэгийн тэмбүүгийн эсрэг арга хэмжээг хянадаг Кобе их сургуулийн дэд профессор Шигемура Кацуми хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж мэдэгджээ.  Шигемура илүү олон хүмүүс интернетээр танилцдаг,  тодорхойгүй тооны хамтрагчтай бэлгийн харьцаанд ордог тул тархаж байна гэж үзэв.  Шигемура тэмбүү өвчнийг эмчлэх боломжтой тул халдвар авах эрсдэлд санаа зовж буй хүн бүр шинжилгээ өгөхөөс эргэлзэх хэрэггүй гэж онцолжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-14 46.147.101.102

91146769 >>>>>> Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү —-> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-14 142.79.202.93

Агтны хариу жилдээ гэж. Манайхан очиж туслах уу. Манай хэдэн эмч гаргаахгүй эмчилнэ дээ хэхэ

Avatar

Зочин 2022-09-14 202.131.238.26

манайхан чинь сүүлийн үед Япон руу их явдаг болоод байгаа байх аа ккккк

Avatar

с 2022-09-14 202.9.41.15

монголчууд өөрсдиигөөөл хичээ гэж улс оронууд хэлэндэээ малуудааа

Avatar

Zochin 2022-09-14 126.253.153.78

Tembuu ehsenee gedeg ni hugaa lalaruuf ihssenii shinj… Haana hujaa bna tend corona, tembuu busad uvchin, yraglal

Avatar

Зочин 2022-09-14 66.181.161.86

mongolchuud bga gazar ch yalgaagui

Avatar

Зочин 2022-09-14 103.9.90.100

ямар заваан юм. чухам цэвэрхэнээрээ гайхагддаг биз дээ

Avatar

Зочин 2022-09-14 202.131.245.194

Гаднаас ирсэн жуулчид ихэссэн, Хятад, харууд их болсон нь нөлөөлж байгаа шүү дээ. Жаахан тархиа ажиллуул.

Avatar

Baba 2022-09-14 66.181.161.21

bas mongol sheeshnuud duuren

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж