"Эрээнд халдвар гарснаас хоосон чингэлгийн бөөгнөрөл буураагүй" | News.MN

"Эрээнд халдвар гарснаас хоосон чингэлгийн бөөгнөрөл буураагүй"

"Эрээнд халдвар гарснаас хоосон чингэлгийн бөөгнөрөл буураагүй"

"Эрээнд халдвар гарснаас хоосон чингэлгийн бөөгнөрөл буураагүй"

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газраас өнөөдөр  /2022.09.14/ чингэлэг тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл өглөө.


УБТЗ-аас өгч буй мэдээллээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж чингэлэг тээвэрлэлт хэвийн үргэлжлэхэд саад учирч байгаа. Дотоод хүчин чадал нөхцөл байдлын тухайд Монголын талаас бүхий л боломжоор ажиллаж байна. Харин иргэд эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж чингэлгээ авахгүй байх тохиолдол их гарч байна. Тяньжин боомтод өнгөрсөн хоёроос гуравдугаар сард 10 мянга хүртэлх чингэлэг байсан. Үүнийг ЗТЯ-наас өгсөн үүргийн дагуу яаралтай татан авсан. Ийнхүү татан авахад ГХЯ, Хятадын төмөр замаас онцгой анхаарсан.

Харин гаалийн хяналтад байгаа ачаа тээврийн бүрдүүлэлтээ хийж ачаагаа авахгүй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Эрээн өртөөнд гарсан цар тахлын тохиолдлоос шалтгаалж хоосон чингэлгүүдийг зөөвөрлөхөд саад учирч байна. Тиймээс аль аль талдаа анхаарч, автын хил нээгдэх хүртэл хоосон чингэлгийг өөр цэгүүдэд байршуулах шаардлагатай болсон гэв.

ЦЕМЕНТИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨД ТЭЭВЭРЛЭЛТ ОГТ ХАМААГҮЙ

Чингэлэг тээвэрлэлтээс хамаарч цементийн үнэ нэмэгдсэн гэх мэдээллийг УБТЗ-ын удирдах газраас үгүйсгэлээ. Учир нь тоохон үйлдвэрүүд ачааны захиалаа өгч чингэлгээ захиалдаг аж.

“УБТЗ” ХНН-ийн Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан:

-Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. МАК, Хөтөл, Монцемент өдөр бүр бидэнд галт тэрэгний захиалга өгдөг юм. Тээврээс шалтгаалан цемент тасарсан, үнэ өссөн зүйл байхгүй. Бид захиалсан тоогоор 24 цагийн турш галт тэргээр ханган, шуурхай хүргэдэг. Цементийн зарим үйлдвэр уутгүй болсон, тоног төхөөрөмж эвдэрсэн удаатай. Мөн салбар замуудын галт тэрэг хүлээн авах хүчин чадал өөр өөр байдаг юм. Жишээ нь 40 вагоноор цемент авчирлаа гэхэд дөрвөн вагоны салбар зам дээр зогсвол арван удаа сэлгэлт хийнэ гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд цементийн тээврийн асуудлаар хурал болж, бид бодит байдлаа, вагон  эргэлт удааширсан талаар танилцуулсан. Цаашид холбогдох зохицуулалтыг хийх байх.

УБТЗ нийт 84 өртөө зөрлөгтэйгөөс 39 өртөөнд ачааг ачиж, буулгаж байна. Найман өртөө чингэлгийн тээвэрт нээлттэй байдаг. Хятадын Тяньжин боомтод манай олон тооны чингэлэг энэ оны 1-2 дугаар сард гацсан. Би 10 мянган чингэлгийг татан авсан. Бид Засгийн газар, ЗХТХ, ГХЯ-ны дэмжлэгээр татан авах хэрээр шинэ чингэлгүүд ирсээр байна. Хятадын төмөр зам, ГХЯ энэ ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо тус боомтод 1400 орчим чингэлэг байгаа нь хэвийн тоо юм.

2018-2022 онд чингэлэг тээвэр ихээхэн өссөн. 2019 онд 67 мянган чингэлэг байсан бол энэ оны эхний 8 сард 68 мянга болж өссөн. Үүнд импортын ачааны өсөлт голлон нөлөөлсөн.

Хэвийн үед бид энэ оны эхний найман сард хоногт хоёр галт тэрэг буюу 100 чингэлэг оруулж ирж байна. Зургаадугаар сард хамгийн их ачаалалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-14 46.147.101.102

72476639 – Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-14 103.212.119.160

ҮРГЭЛЖ ХУДЛАА ЯРИНАА. ЗҮГЭЭР Л АЖЛЫНХАА ЭРЧ,ХУРД, ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР Ч ХЭЛ АМГҮЙ БОЛТОЛ НЬ АЖЛАА Л ХИЙ !!!! ТЯНЖИНД ОДОО МАНАЙХНЫ ЧИНГЭЛЭГ БАЙХГҮЙ БОЛЦОН ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?

Avatar

Зочин 2022-09-14 172.58.63.242

at

Avatar

Зочин 2022-09-14 66.181.160.125

болио унасан бөхөд шалтаг мундахгүй гэж ажил хийж чадахгүй бж шуналтай төр бүх юмыг хийх гээд барахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд тээврээ хэдэн жолооч нартаа өг цаадуул чинь та нартай та наргүй гялалзуулна шүү сарын дотор л хэвийн болгоно

Avatar

Иргэн 2022-09-14 66.181.191.178

Хятадын хил хаагдаад, бүх юмны үнэ тэнгэрт хадаж байгаа биз дээ. Жижиг буюу өчүүхэн гарууд байж орос ба хятадаар оролдохгүй байсан нь дээр шүү. Монголчууд Хятадын 50 төгрөгний уутгүй амьдарч чадахгүй байгаа биз дээ. .

Avatar

Зочин 2022-09-14 192.82.89.192

Huviin hevshliin wagonuudiig deeremdehee zogsoo. Ereen-Ub iin logisticiig zahiin 1 kompani hongohon hiine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж