Д.Зоригтыг чөлөөлөх үүргийг өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг чөлөөлөх үүргийг өгчээ

Д.Зоригтыг чөлөөлөх үүргийг өгчээ
"Д.ЗОРИГТ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ГАРГААГҮЙ"
НЭМЭЛТ:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл:
-Энэ асуудлын үнэн худлыг тогтоо гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. Би тэр дор нь Д.Зоригт даргыг өрөөндөө дуудаж уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын байранд мөрийтэй тоглоом тоглох, архи дарс хэрэглэх гэх мэт зүй бус үйлдэл гаргахыг хориглосон. Хэрэв ийм үйлдэл гаргасан бол хэн ч гэсэн хариуцлагаа хүлээнэ. НДЕГ-ын дарга Д.Зоригт одоо эрхэлж байсан ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглож байсан удаагүй. Олон нийтийн сүлжээнд мөрийтэй тоглоом ажлын байрандаа тоглосон гэдэг мэдээлэл цацагдаж эхэллээ гэдгийг хэлсэн. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Д.Зоригт даргыг чөлөөлөх тухай шийдвэрийг гаргаагүй. Салбарын сайдын хувьд үнэнийг тогтоохоор өрөөндөө дуудаж уулзлаа.
"Д.ЗОРИГТЫГ АЛБАН БАЙРАНДАА МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОСОН ГЭХ ГОМДОЛ ИРСЭН"
Албан байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах  11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Түүний хувьд зургаа дахь жилдээ НДЕГ-ын даргаар ажиллаж байгаа аж. Өөрөөс нь энэ талаар асуухад "Би мөрийтэй тоглоом тоглоогүй. Намайг ажлаас чөлөөлөөгүй байна" гэдэг хариултыг өгсөн юм.
Түүний орлого өнгөрсөн 2021 онд 58.5 сая төгрөг гэж мэдүүлж байсан бөгөөд гэр бүлийнх нь орлого 13.9 сая төгрөг байжээ. Мөн 150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж