Ханхүү Уильям 685 жилийн настай харш өвлөн авав

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Ханхүү Уильям 685 жилийн настай харш өвлөн авав

Ханхүү Уильям 685 жилийн настай харш өвлөн авав

Хааны гэрээслэлийг хэзээ ч олон нийтэд зарладаггүй.  Энэ нь өөд болсон хатан хааны  хувийн эд хөрөнгийг хэн өвлөж авах нь гэр бүлийн нууц хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Форбес сэтгүүлийн үзэж байгаагаар талийгаач хатны үнэт эдлэл, уран зургийн цуглуулга, хөрөнгө оруулалт, Шотландын Балморал шилтгээн, Норфолк дахь Сандрингэм хаус зэрэг хоёр орон сууц зэргээс бүрдсэн хувийн хөрөнгө нь 500 сая ам.доллараар үнэлэгддэг аж.  Хатан хаан эдгээр өмчөө  эцэг VI Жорж хаанаас өвлөн авсан юм. Гэвч хааны гэр бүлийн баялгийн дийлэнх хэсэг буюу дор хаяж 18 тэрбум фунт стерлингийн (21 тэрбум доллар) газар нутаг, өмч хөрөнгө, хөрөнгө оруулалт нь шинэ хаан Чарльз  болон түүний өв залгамжлагч руу шилжих юм. Өв дамжих  зүйлс, үл хөдлөх хөрөнгүүд  нь Британийн хаан ширээг залгамжлах  ханхүү Уильямыг илүү баян хүн болгож байна.

Балморал шилтгээн

Ирээдүйн хаан эцгээсээ Корнуоллын гүнгийн хувийн өмчийг өвлөн авсан байна.  Тус газар нь  140 мянган гаруй  акр хамарсан газар,  байгууламж эзэмшдэг бөгөөд  Английн баруун өмнөд хэсэгт байдаг. Хаан III Эдвард 1337 онд бүтээсэн уг үл хөдлөх хөрөнгийн сүүлийн санхүүгийн жилийн данснаас харахад ойролцоогоор 1 тэрбум фунт стерлинг буюу 1.2 тэрбум ам.долларын үнэтэй.  Корнуоллын герцог үл хөдлөх хөрөнгийн орлогыг "төрийн, хувийн болон буяны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашигладаг" гэж вэбсайтад нь дурджээ. Иинхүү тус үл хөдлөх газар нь ханхүү Уильямынх болов.

Хаан Чарльзын өвлөн авсан "Титэм" гол үл хөдлөх

Одоогийн байдлаар гэр бүлийн хөрөнгийн хамгийн том хэсэг болох 16.5 тэрбум фунт стерлинг буюу 19 тэрбум ам.долларын гол үл хөдлөх нь Чарльз хааны харьяанд очжээ. Хаан Чарльз мөн Ланкастерын гүнт улсыг өвлөн авсан ба  1265 онд байгуулагдсан хувийн эдлэн газар нь 653 сая фунт стерлинг буюу 764 сая доллараар үнэлэгдэж байжээ.  Хөрөнгө оруулалтаас олсон орлого нь Төрийн буцалтгүй тусламжаар хангаагүй албан ёсны зардлыг нөхөж, хааны гэр бүлийн бусад гишүүдийг дэмжихэд тусалдаг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж