Оросын далд улс төрийн санхүүжилтийг АНУ анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Оросын далд улс төрийн санхүүжилтийг АНУ анхааруулав

Оросын далд улс төрийн санхүүжилтийг АНУ анхааруулав

Олон улсын хориг арга хэмжээг сулруулж, Москвагийн гадаад дахь нөлөөг хадгалахын тулд Орос улс ойрын үед далд улс төрийн санхүүжилтэд шилжинэ гэж АНУ анхааруулав. Бусад орны улс төрд нөлөөлөх гэсэн Оросын оролдлогыг АНУ-ын тагнуулын мэдээлэлтэй холбон албаны хүн ийн мэдээлжээ.

Тагнуулын мэдээллээс харвал ОХУ 2014 оноос 20 гаруй орны улс төрийн нам, албан тушаалтан, улстөрчдөд 300 гаруй сая ам.доллар шилжүүлжээ.

“Энэ бол мөсөн уулын зөвхөн орой. Хэт барууны үзэлтэй улс төрийн намуудыг дэмждэг судалгааны төвүүдийг санхүүжүүлэх нь ардчиллыг дотроос нь залилах оролдлого. Бид энэ аюулын талаар илүү их мэдээлэл цуглуулахын тулд холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна” гэж албаны хүн хэлэв. Оросын энэ арга аль орнуудад чиглэж байгааг тэр тодорхой хэлсэнгүй. Түүнчлэн Оросын мөнгийг нууцаар хүлээн авбал АНУ үүнийг илчлэх болно гэдгээ гадаадын нам, улстөрчдөд анхаарууллаа.

Дайн эхэлснээс хойш Вашингтон тагнуулын мэдээллээ нууцалсан бөгөөд Москвагийн нөлөөнд автах вий гэсэн үүднээс энэ удаад ийн сэрэмжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж