ЗГ: Цементийн үнэ 400 мянган төгрөг болж буурах боломжтой | News.MN

ЗГ: Цементийн үнэ 400 мянган төгрөг болж буурах боломжтой

ЗГ: Цементийн үнэ 400 мянган төгрөг болж буурах боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2022.09.14/ танилцууллаа.


Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Тухайн албан тушаалтан нь ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон ёс зүйн зөрчлийн талаар иргэнээс 11-11 төвд ирсэн. Тиймээс олон нийт 11-11 төвд авлига албан тушаалтантай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэл өгөхийг хүсье. Мөн өнөөдрийн хуралдаанаар гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар Сангийн сайд танилцуулж, шийдвэр гаргасан.

"ДАРХАНЫ ЗАМЫН ЭНЭ ЖИЛ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БҮРЭН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХ ЗОРИЛТЫГ ТАВЬСАН"

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ.

Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр нь засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон.  Энэ үед цементийн хомсдол зах зээлд үүсч, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бид гурван зүйлийн тэнцвэрийг маш сайн судалсан. Бид дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах нь бидний зорилго.

Үлдсэн хугацаанд Дарханы замыг энэ жил хатуу хучилттай бүрэн хөдөлгөөнийг нээх зорилтыг тавьсан.

Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар сарын 31-нд Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр замаа ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ жилийн хувьд бүрэн хөдөлгөөнийг нээхийн тулд ажлыг нь зогсоохгүйгээр цементээр хангах шаардлага үүсч буй.

Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь "Монцемент", "МАК" компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр. Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй.

Төлбөрийн тэнцлийн алдагдлаас болж Төв банкны валютын нөөцөд дарамт ирж байна. Төлбөрийн тэнцэл дээр Засгийн газрын зүгээс эрэлтийн шалтгаантай инфляци юм, зөвхөн Монголбанк хариуцах ёстой гэж хандахгүй байгаа. Засгийн газраас гадаад худалдаанд ач холбогдол өгч ажиллаж буй. Тиймээс богино хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр 2019 оны хамгийн өндөр хэмжээнд хүргэсэн. Харамсалтай нь үүний дагуу орж ирэх валютын урсгал орж ирэхгүй байна. Шинэ Засгийн газар 2021 онд Цагаанхаданд өмнө нь 12 сая тонн зарсан нүүрс хүлээж авсан. Энийг жил гаруй хугацаанд зөөж, тавдугаар сараас уртын тээврээ эхэлсэн. Одоо дахин хоёр сая тонн нүүрсний асуудал байна. Шинэ гэрээгээр валютын нэмэлт урсгал орж ирэх хугацаа хүлээгдэж байна. Том уул уурхайг дагасан гэрээний төлбөрөө урьдчилсан байдлаар авах, Сангийн яамнаас урт хугацааны хөгжлийн зээлүүдээ татаж авах боломжийг ашиглаж байна. Бид он гараад Азийн хөгжлийн банкнаас авах байсан 100 сая ам.долларын 25 жилийн хугацаатай зээлийг энэ долоо хоногт авч байгаа. Мөн нэмээд "ААВ" гээд Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банкнаас дараа жил авах байсан зээлийг арваннэгдүгээр сард татаж авах гэж байна.

Хөгжлийн банкны эргэн төлөлтийн эрч буурч байна. Яамдууд, төрийн өмчийн компаниудтай холбоотой эргэн төлөлтийн асуудал удааширч байна. Аравдугаар сард дахин мэдээллийг харна. 800-1 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөж буй.

"ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг нүүлгэн шилжүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд энэ яамыг олон улсын нисэх буудлаар ажиллаж байсан "Буянт-Ухаа" цогцолбор руу нүүнэ. Одоо нисэх буудлын зориулалтаар ашиглахгүй байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлаар ажиллуулах нь нээлттэй байсан. Цаашдаа нисэх буудлын ашиглалтыг хариуцахын тулд жилдээ 10 тэрбум орчим урсгал зардлыг төрөөс гаргах тооцоолол байсан. Нөгөө талаасаа 21 мянган м.кв талбайгаас нисэх буудлаар 10 орчим мянган м.кв нь ашиглах боломжтой. Тийм учраас энэ байгууламжийг үр бүтээлтэй ашиглахаар шинэ яамыг нүүлгэн шилжүүлэхээр болсон.

Засгийн газрын ээлжит хуралдааны журамд зарим нэг өөрчлөлтийг оруулсан. Ингэснээр төрийн ажлын хурдыг нэг дахин нэмэгдүүлж байгаа юм.

Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, тодорхой түвшний бизнес эрхлэх ёсгүй гэдгийг хэлж байсан. Төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй хэд хэдэн бизнес бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүнс, хангамжийн үйлчилгээ, тохижилт үйлчилгээний зарим чиг үүрэг, гэрэлтүүлэг чимэглэл гэх мэт. Өнөөдөр нийт таван заалт бүхий тогтоолыг төслийг баталсан.

Гурван шинэ сайд ажлаа хүлээн авч, хоёр сайд нь томилогдсон. Сайд нарын ажлын албыг байгуулсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулъя. Тодруулбал, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга орон тооны бусаар ажиллах 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон тооны таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бол нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, Нарийн бичгийн даргаар хотын дарга Д.Сумъяабазар ажиллана. Бас зарим салбарын дэд сайд, яамдын мэргэжилтнүүд ажиллана. Харин Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэсэн яамгүй сайд ажилдаа орсон. Эдгээрийн ажлын албыг байгууллаа.

"НДЕГ-ЫН ДАРГАТАЙ ХАМТ МӨРИЙТЭЙ ТОГЛОСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАНА"

Иргэдээс 11-11 төвөөр дамжуулан санал, гомдол ихээр ирж буй. Үүний дагуу Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийг сонгон шалгаруулах явцад ажил хариуцаж байсан албан тушаалтнууд хариуцлага алдсан уу тэтгэлэгт хамрагдсан хоёр оюутны асуудал гарсан. Тухайн оюутан Засгийн газрын тэтгэлэгээр суралцчихаад дахин Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан байна гэдэг асуудал үүссэн. Шалгаруулсан хүмүүсийг АТГ-т хандаж, шалгуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор бусад тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын мөнгө төгрөг цаг хугацаандаа ирэхгүй байна гэдэг гомдол ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүргийг өгсөн.

НДЕГ-ын даргатай холбоотой гомдол баримтжуулсан зурагтайгаа өнөөдөр Ерөнхий сайд болон ЗГХЭГ-т ирсэн. Тиймээс шуурхай арга хэмжээ авч, ёс зүйн хариуцлага тооцох үүргийг салбарын сайдад өгсөн. Учир нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрэм журмаар салбарын сайд нь мэргэжлийн агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямтбаатарт албан тасалгаандаа мөрийтэй тоглоом тоглохыг зохион байгуулсан эсэх, хамт байсан этгээдүүд төрийн өндөр албан тушаалтан байсан эсэхийг богино хугацаанд тогтоож, ажлаас нь чөлөөлөх үүргийг өгсөн.

Мөн төрийн албыг хариуцлагатай болгохоор ЗГХЭГ-ын даргад үүрэг чиглэлийг өгсөн. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг өөрчлөхөөр хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго зорилтыг сурталчлан таниулах ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг хамруулахаар Засгийн газраас чиглэл өгч буй. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалахын яамныхныг сургалтад хамруулахаар энэ сарын 9-10-ны өдрүүдэд Удирдлагын академиас зохион байгуулсан. Яам тус бүрээс 100, 100 албан хаагч хамрагдахаас 190 буюу 70 хувь нь хамрагдсан байна. Засгийн газрын сургалтад хамрагдаагүй албан хаагчдад Ерөнхий сайдын чиглэлээр цалингийн 10 хувийн торгуулийн арга хэмжээг авч байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-14 46.147.101.102

95919277 ~~~~ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-14 202.131.251.98

Гаднаас оруулж ирээчээ. Хөтөл, МАК, Мон полимет зэрэг цемент үйлдвэрлэгчид чинь бүгд л Хятадаас зээл авч үйлдвэрээ барьсан шүүд ээ Үндэсний үйлдвэр гэж байхгүй Ард олны тархийг буруу угуух хэрэггүй Одоохондоо бид юу ч хийж чадахгүй байгаа нь үнэн тул хямд байгааг нь авах нь чухал

Avatar

Зочин 2022-09-14 203.91.115.53

Ха ха ха. Энэ төр засаг нээрэн иргэдээрээ дандаа даажигначих юмаа. Уг нь хятад цемент оруулаад ирвэл тонн тутамдаа 200 мянгаар зарагдахаар байгаа юм. Гэтэл дотоодын үйлдвэр гэдэг чинь зорилго нь дэлхийн зах зээлтэй өрсөлдөхүйц байж л оршин тогтнодог юм байгаа биз дээ? Гэтэл сайд нь энэ үнийг дэлхийн зах зээлээс 2 дахин өндөр байхаар албан ёсоор тогтоож байдаг. Хэний лоби яваад байна аа?

Avatar

Зочин 2022-09-14 103.161.242.125

Гаднаас оруулж ирээчээ…

Avatar

МУ-н саад 2022-09-14 202.21.115.178

нэг баагий сайд болуутаа пан гээл ажил эхлээдэх гэсэн чиь цемент байхгүй, байлаа ч нөгөө хэсэгээ золиослоно гэдгээ тооцоогүй

Avatar

Зочин 2022-09-14 64.119.21.136

Утсаар хэн нэгний өгсөн гүтгэлэгээр л хүнээ халчихдаг мангар дархлаагүй өрөвдмөөр төр вэ.

Avatar

Зочин 2022-09-14 202.9.46.175

НДЕГ-ЫН ДАРГА Д.ЗОРИГТЫН МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ БУЙ ЗУРАГ.

НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглосон гэх гомдлыг 11-11 тусгай дугаарт иргэн гомдол гаргаад байсан. Харин Д.Зоригт өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа ХНХ-ын сайд Д.Сарангэрэлтэй хамт тайлбар хийхдээ мөрийтэй тоглосон зүйл огт байхгүй гэж хэлсэн. Гэвч түүний тоглосон гэдгийг энэ зураг нотолж байна.
Эх сурвалж: NTV

Avatar

Зочин 2022-09-14 66.181.161.30

ОЮУН ЭРДЭНЭ ОГЦОРУУЛАХ ТУШААЛГАРГАСАН ГЭНЭЭ. Сарангэрэл мөрийтэй тоглоогүй гэнээ.Аль нв зөв вэ

Avatar

zochin 2022-09-14 103.126.107.254

Саран ээж мөрийтэй тоглоогүй гээд байгаа. Мөрийгүй тоглосон юм байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж