Хатан хааны супер шүтэн бишрэгч

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Хатан хааны супер шүтэн бишрэгч

Хатан хааны супер шүтэн бишрэгч

Хатан хаан II Элизабетын шүтэн бишрэгч 64 настай Анита Аткинсон 2001 онд өвөрмөц цуглуулгаараа дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Тэрбээр хатан хаантай холбоотой эд зүйлс цуглуулдаг бөгөөд 2001 оноос хойш дээд амжилтаа хадгалсаар байна. Хатан хаан нас барсанд тэр маш их гашуудаж буй бөгөөд цуглуулгаар дүүрэн гэрээсээ гармааргүй байна гэжээ.

Түүний цуглуулгад хааны гэр бүлтэй холбоотой 12777 ширхэг төрөл бүрийн эд зүйл бий. Эндээс 5000 нь талийгаач хатан хаан II Элизабеттай холбоотой.  Анитагийн цуглуулган дотроос хамгийн үнэ цэнтэй эд зүйл нь хаан III Чарльзын онгоцонд ашиглаж байсан амны цаас юм.

“Миний сэтгэл хоосорчихлоо. Амьдралд минь хатан хаан байхгүй болчихоор би юу хийхээ мэдэхгүй байна. Тэр үнэхээр гайхалтай ёс зүйтэй хүн байсан. Би өдөр бүр түүний талаар бодож байна. Тэр бол миний амьдралын нэгээхэн хэсэг. 34 жилийн өмнө ээж минь нас барснаас хойш хатан хаан миний үлгэр дуурайлал болсон. Хатан хаан II Элизабет хамгийн хүчирхэг, хамгийн их зургаа авхуулсан хүн атлаа үнэхээр төлөв даруу нэгэн. Хэзээ ч хэнийг ч шүүмжилж байгаагүй, эерэг нөлөөтэй хүн” гэж тэр дурслаа.

Анитагийн гэрийн өнцөг булан бүр хааны гэр бүлийн эд зүйлсээр дүүрэн. Тэр эмнэлэгт хүүхдээ төрүүлэхдээ хүртэл цуглуулганаасаа чемодан дүүрэнг авч явж байв. 200 мянган фунт стерлингээр үнэлэгдэх цуглуулгаа хүмүүст үзүүлж сонирхуулахын тулд тэр музей болгожээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж