Ховдчууд аваргын мялаалга наадмыг нүнжигтэй байлав

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Ховдчууд аваргын мялаалга наадмыг нүнжигтэй байлав

Ховдчууд аваргын мялаалга наадмыг нүнжигтэй байлав

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн билээ. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг Ховд нутгийнхантайгаа өргөн дэлгэр тэмдэглэв.

Ховд аймгийн төвд болсон улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадамд түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр байлсан юм.

Үүгээр зогсохгүй нутгийн зон олон аваргын мялаалга наадамд түрүүлсэн начин, заанаа нүнжигтэй байлсан болохыг цахим хуудастаа бичжээ.

Ховдчууд аварга аа:

  • УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт 500 толгой хонь,
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Батзориг заан болон барилгын компаниудтайгаа нийлж долоон өрөө байр,
  • Ховд аймаг 200 сая төгрөг,
  • Нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан Ланд-300 автомашин,
  • Эм Жи Өү компани Хүнд даацын автомашин,
  • Буянт сум 12 сая төгрөгөөр байлсан байна.

Мялаалга наадмын арга хэмжээг 82 жилийн дараа Ховд нутгаас Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон О.Хангай, долоо давж Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Б.Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Н.Мөнхзориг, хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Ч.Батжаргал нарт хүндэтгэл үзүүлэн зохион байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж