Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод болж буй. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Д. Отгонжаргал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОУХМ Б.Хулан нар өчигдөр /2022.09.13/ хагас шигшээд барилдаж, финалд шалгарчээ.
ОУХМ Д.Отгонжаргалын хувьд өнөөдөр энэ жингийн лидер, “Токио-2020” олимпийн наадам, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдах юм.
Харин ОУХМ Б.Хулан алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын Доминик Парриштай хүч үзнэ. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-д шигшээд шалгарсан 29, 30 дахь тохиолдол болж байна.
Холбоотой мэдээ