ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины удирдлагад ажиллаж байсан бизнесмэн хурдтай явж буй завинаас унаж нас баржээ. Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн корпорацийн удирдах албан тушаалтан, 39 настай Иван Печорин өнгөрсөн Бямба гаригт Русский арлын ойролцоо ийнхүү осолдсон байна.
"Newsweek" сайтад мэдээлснээр Иван Печорин нь Оросын Дорнод хязгаарын нисэхийн салбарт шинэчлэлт хийж, Арктикийн эх үүсвэрүүдийг ашиглалтыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байжээ. Тэрбээр сүүлд есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд болсон Дорнын эдийн засгийн форумд оролцож илтгэл тавьсан байв.
ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснээс хойш Оросын эрчим хүч, байгалийн хий, банк санхүүгийн салбарын олон удирдах албан тушаалтан, бизнесмэн учир битүүлгээр нас барсаар байна.
Печориныг нас барсан өдөр Украины сөрөг дайралтын улмаас Оросын арми Харьков бүс нутгаас ухарч эхэлсэн юм.
Холбоотой мэдээ