Анхаар: Энэ сард ихэнх нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Анхаар: Энэ сард ихэнх нутгаар цас орно

Анхаар: Энэ сард ихэнх нутгаар цас орно

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгээс энэ сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа энэ сард ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар тодруулан хүргэж байна.


–Өнгөрсөн сард ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, голууд үерлэсэн. Гэхдээ тариалангийн бүс нутгаар зуншлага тааруу байсан. Тэгвэл энэ сард цаг агаарын төлөв тогтуун байх уу?

Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Сарын сүүлчийн хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сарын сүүлчийн хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй, салхи ширүүсч 14–16 метр секунд хүрэх буюу зарим үед 16–18 метр секунд хүрч ширүүсч болзошгүй.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.

-Бороо, цас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч байгаа мэдээг хэрхэн боловсруулдаг вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30–70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.

Анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар энэ сарын дунд арав хоногийн сүүлээр, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10 дугаар сарын дунд үеэр, бусад нутгаар есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр ажиглагдана.

Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–35 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм орох төлөвтэй. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж мал, хадлан, аян замд явахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  хэрэгтэй

-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний цас орох магадлалтай юу?

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр дулаан, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар тогтуун байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Харин зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Говийн аймгуудын нутгаар хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид, тариаланч,  иргэдэд юуг анхааруулах вэ?

-Энэ сард голын ай саваар зорчих болон байрлах айлууд сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үер, цасан шуурга зэрэгт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо, цас орох үед бага насны хүүхдийг малд, хадланд явуулахгүй байх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж