Японы бүтээж буй Азийн хамгийн том сөнөөгч

Хуучирсан мэдээ: 2022.09.14-нд нийтлэгдсэн

Японы бүтээж буй Азийн хамгийн том сөнөөгч

Японы бүтээж буй Азийн хамгийн том сөнөөгч

Япон улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ /ДНБ/ 1 орчим хувийг батлан хамгаалахын салбарт төсөвлөх болсон. Тэгвэл тус улс Азид төдийгүй дэлхийд  хамгийн том сөнөөгч хөлгийг бүтээхээр ажиллаж байна. Токио нь баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор 20 мянган тоннын жинтэй сөнөөгч хөлөг хоёрыг бүтээх гэнэ. Тус хоёр сөнөөгч хөлгийн тусламжтайгаар Хойд Солонгос, Хятадаас ирэх баллистик пуужингийн довтолгооноос өөрийгөө хамгаална гэж онцолжээ.  Японы усан цэргийн флот нь үүнээс гадна дэлхийн хамгийн шилдэг шумбагч хөлгүүд, хос нисэх онгоц тээвэрлэгч зэргээр шинэчлэгдэх аж.

АНУ-ын тэнгисийн цэргийн институтийн мэдээлснээр хоёр сөнөөгч хөлгийг “Aegis” байлдааны систем, радар, “SM-3” пуужин амдан сөнөөгчөөр тоноглох бөгөөд 690 футын урттай, 130 футын өргөн байна. Тус хөлөг нь АНУ-ын тэнгисийн цэргийн хамгийн том гадаргуугийн сөнөөгч “Zumwalt” ангиллын сөнөөгчөөс ч том байх аж. “Zumwalt” сөнөөгч нь 16 мянган тоннын жинтэй 610 фут урт, 80 футын өргөн юм. Японы шинэ сөнөөгчийн хажууд Хятадын 055 төрлийн Ренхай зэрэглэлийн хөлгүүд ч одой харагдана.

Одоогоор дэлхийн хамгийн том гадаргуугийн байлдааны хөлөг бол Оросын Пётр Великий сөнөөгч юм. Тус хөлөг Москвагийн хойд флотод байрлаж буй бөгөөд 827 фут урт, 94 фут өргөнтэй.

Японы сөнөөгчид нь асар том байгаа нь хэд хэдэн шалтгаантай.

  1. Тус хөлгөөр “SPY-6” агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах (AMDR) системийг тээвэрлэх зориулалттай.
  2. Мөн “SM-3 Block IIA” пуужин угтан сөнөөгчийг олон тоогоор тээвэрлэж, найдвартай хамгаалах системийг бүрдүүлэх ёстой.
  3. Хөлөг далай, тэнгист удаан хугацаанд аялж, байнгын радарыг хянаж, болзошгүй аюулыг илрүүлэх ёстой. Иймээс их хэмжээний шатахууны нөөцийг батгаах шаардлагатай. Дээр нь радар, байлдааны системээр тоноглогдоно.

Сүүлийн 20 жилийн турш Япон нь хөлөг онгоцонд суурилсан пуужингийн хамгаалалтын хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, Япон улс тус бүр нь Бурк ангиллын хөлөг онгоцтой адил пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадалтай найман чиглүүлэгч пуужин устгагч онгоц бүтээсэн. Хятад, Хойд Солонгосын пуужин, цөмийн зэвсгийн тоо нэмэгдэхийн хэрээр Японы усан флотын чадамжийг нэмэгдүүлсээр байна. Хоёр хөлөгт суурилуулах “Aegis” дэвшилтэт технологийг анх газрын баазад ашиглахаар төлөвлөж байсан ч Япон улсын хувьд хуурай замаас илүү усан замаар пуужингийн довтолгооноос хамгаалах нь үр дүнтэй гэж үзжээ. Мөн "нисдэг тэрэг устгагч" Изумо, Кага онгоцыг F-35B сөнөөгч онгоцтой хавсран ашиглах бүрэн хүчин чадалтай нисэх онгоц тээгч болгон хувиргаж эхэлжээ. Ийнхүү тус хоёр хөлөг нь дэлхийн II дайнаас хойш Японы бүтээсэн анхны тээвэрлэгч, сөнөөгч байх болно.

Хятадын арми 2015 оноос хойш тэнгисийн цэргийн хүчээ төвлөрүүлэх болсноор Япон нь усан флотын хүчин чадлаа байлдааны зургаан хөлгөөр нэмэгдүүлсэн. Үүний дунд шинэ лити батерейгаар ажилладаг Taigei ангиллын шумбагч онгоцууд багтжээ. Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчин нь далайн гүн, гадаргуу, агаар, сансрын аюул заналхийллээс хамгаалах үүрэгтэй.

Япон улс батлан хамгаалахын төсвөө сүүлийн 8 жил дараалан өсгөснөөр цэргийн зардлаар тэргүүлэгч 10 орны нэг болсон.

Ирэх 2023 оны санхүүгийн жилд зориулан өргөн барьсан төсвөөс харвал цэргийн зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 5.5 их наяд иенд хүргэжээ. Улмаар нисэх онгоц болон байлдааны хөлгөөс буудах боломжтой 1000 орчим пуужинг худалдан авахаар төлөвлөсөн аж.

ОХУ-аас Украинд дайн эхлүүлж, Тайванийг эсрэг Хятадын бодлого чангарсан, Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллэл нэмэгдсэн зэрэг нь Японы эрх баригчдыг тэвдүүлжээ. Цөмийн зэвсэгтэй тус гурван орон нь Японтой хил залгадаг. Дээрх гурван орны нийт цэргийн тоо нь 5,5 саяд хүрнэ. Гэтэл Японы өөрийгөө хамгаалах армид 231 мянган цэрэг алба хаадаг. Тиймээс Токио нь АНУ-ын “цөмийн шүхэр” хамгаалалтад найдахаас илүү дотоодын цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж