Дуучин Д.Болд Ч.Номин сайдын бодлогыг түүчээлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болд Ч.Номин сайдын бодлогыг түүчээлнэ

Дуучин Д.Болд Ч.Номин сайдын бодлогыг түүчээлнэ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж стиль имиж, уран бүтээлээрээ түүчээлдэг уран бүтээлч. Тэрбээр саяхан "В" продакшныхаа дэлхийн А зэрэглэлийн "440 Hz records" студийн албан ёсны нээлтийг хийгээд буй. Ингэснээр түүний үүсгэн байгуулсан "В" продакшн МҮХАҮТ-ын “Даймонд” гишүүний гэрчилгээг гардан авчээ.

Түүний хувьд Соёлын сайд Ч.Номингийн дотны найз, ажлын хамтрагч. Тэр ч утгаараа салбарын сайдынхаа санаачлан батлуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгийг түүчээлж явна. Салбар яамнаас дэлхийн брэндийн техник, тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхэд тодорхой хэмжээгээр гаалийн татвараас чөлөөлөх дэмжлэгийг үзүүлэхээр  болсон байна. Мөн энэ долоо хоногт Холливудын киноны продюсерууд Монголд албан ёсоор хүрэлцэн ирнэ. Эдгээр хүмүүсийн дөрвөн өдрийн хөтөлбөрт "В" продакшны үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ багтсан аж.

Дуучин Д.Болд "Манай продакшны хамт олон 16 жилийн ойгоо тохиолдуулан шинэ дэвшилтэд технологи, уран бүтээлийн олз омогтой угтаж байгаадаа баяртай байна. Шинэхэн студи маань дэлхийн стандартад нийцсэн А зэрэглэлийнх. Студийн акустик дтзайныг дэлхийн алдарт "Wes Lachot" дизайны компани манайхтай долоон жилийн өмнө гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Мөн Английн топ чанга яригч төхөөрөмжийг үйлдвэрлэгч болох "Quested" брэндээр студийн өрөөнүүдийг тоноглосон. Их Британийн "SSL" брэндийн топ хөгжмийн тохируулга буюу пультийг Монголд анх удаа суурилуулж байна. Ингэснээр рок, поп, хип хоп, сонгодог хөгжим гээд бүх төрлийн хөгжмийн дууны бичлэгийг хийх боломжтой болж байна.

Бид бүхэн боловсон хүчнээ Англи улсад бэлтгэж, сургалтад хамруулж буй. Дэлхийн А зэрэглэлийн дуу бичлэгийн студийн үнэ өндөр байдаг. Гэхдээ бид Монголын урлаг соёлын стандартыг хөгжүүлэхийн тулд уран бүтээлчидтэйгээ үнийн хувьд уян хатан хамтран ажиллана" гэдгийг хэлж байв.

Харин Ч.Номин сайд “Бид энэ суурь судалгаандаа үндэслэн 12 үндсэн чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх боломжтойг тодорхойлсон байдаг. Үүнээс дэлхийн чиг хандлага, олон улсад өрсөлдөх чадвар, өөрийн орны нөөц боломжийг харгалзан, олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, кино, дуу дүрсний урлаг, дүрслэх урлаг, дуу, хөгжим, хувцас загвар, дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, утга зохиол, ном хэвлэл гэсэн зургаан тэргүүлэх чиглэлийг найман бодлого, арга хэмжээний хүрээнд дэмжин хөгжүүлнэ" гэдгийг мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж