Хятад 2023 он хүртэл "Covid-0” хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Хятад 2023 он хүртэл "Covid-0” хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвтэй байна

Хятад 2023 он хүртэл "Covid-0” хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвтэй байна

Хятадын аялал жуулчлалын хязгаарлалт, хот даяар хөл хорио тогтоох "Covid-0” хатуу бодлого нь ирэх жил хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд мэдэгдэв. Энэ нь олон улсын худалдааны системт дахин хүндрэл учруулна гэж албаныхан үзэж байна. Бээжин дэх Америкийн төлөөлөгч Николас Бернс Пүрэв гаригт болсон онлайн арга хэмжээний үеэр "Миний үнэн зөв таамаглал бол 2023 оны эхний сарууд хүртэл  "Covid-0" үргэлжлэх болно.  Хятадын засгийн газар тийм утгатай дохио өгч байгаа" гэжээ.

Шанхай хотын худалдааны төв, санхүүгийн төвийг хатуу хөл хорионд оруулсан  нь Америкийн олон бизнес эрхлэгчдийг улс орноо орхин явахад хүргэсэн гэж Бернс ярив. 

Нэгэн удаа АНУ-ын Элчин сайдын яам болон Шанхай дахь консулын газарт 80 консулын ажилтан "гадаа гарахыг хүссэн, ус, хоол хүнс, эмнэлгийн тусламж авах шаардлагатай" иргэдэд тусалж, өдөр шөнөгүй ажиллаж байсан гэж тэрбээр дурсжээ. Бөрнс мөн Хятадын улам бүр "түрэмгий" болж буй  засгийн газар тус улсын эдийн засгийг ямар чиглэлд чиглүүлэх нь тодорхойгүй хэвээр байна гэв. Бээжин технологи гэх мэт тодорхой салбаруудыг үргэлжлүүлэн дарах эсэх талаар холимог дохио илгээсэн гэж тэрбээр онцоллоо.

Эх сурвалж: Fortuna

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж