Тайландын хатан хааныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял авчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Тайландын хатан хааныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял авчээ

Тайландын хатан хааныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял авчээ

Тайландын шүүх Даваа гаригт нэгэн улс төрийн тэмцэгчийг хаант засаглалыг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял оноосон байна. Тайландад хаан, хатан хаан, өв залгамжлагч эсвэл захирагчийг гүтгэх, доромжлох нь дэлхийн хамгийн хатуу "lese majeste" хуулийн дагуу 15 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх  гэмт хэрэгт ордог аж.

Жатупорн "Шинэ" Саеоуэнг гэх 25 настай идэвхтэн 2020 онд Бангкокийн гудамжны жагсаалын үеэр хаант засаглалыг санаатайгаар тохуурхсан гэм буруутай гэж түүний өмгөөлөгч Криссаданг Нутчарат мэдэгдэв.

Түүний гэмт хэрэг хүчирхэг хаант засаглалыг шинэчлэхийг уриалсан эсэргүүцлийн жагсаалтай холбоотой аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дор хаяж 210 идэвхтнүүд хаант засаглалаа эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн ба Жатупорн тэдний нэг гэв.

Жатапорн 2020 оны аравдугаар сард эсэргүүцэл үзүүлэх журмаар хатан хааны гурав дахь хурим дээрээ өмсөж байсан хувцастай ижил даашинз өмссөн байна. Үүгээрээ эх орныхоо хатан хааныг доромжилсон гэх нэр зүүжээ. Түүний хувьд шүүхийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа ба хэн ч хүссэн хувцсаа өмсөж болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж