СХД-ийн 40 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулъя

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

СХД-ийн 40 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулъя

СХД-ийн 40 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулъя
Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байна.
Тэдгээрийн нэг болох 40 дугаар хороонд энэ онд улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Энэхүү сургууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдсан
  • Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрөөр 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын явц 10 хувьтай үргэлжилж байна. Тус цэцэрлэг 2023 онд ашиглалтад орно
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хороо болон өрхийн эмнэлэгийн цогцолбор байрны барилгын явц 30 хувьтай үргэлжилж байна
  • Улсын төсвийн хөрөнгөөр тус хорооны Горхи 2,3, Баянхошуу 29,35,36,37,38 Монлаа 1,2,8,9,10,13 дугаар гудамжинд гэрэлтүүлэг тавих ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг суурилуулалтын ажил 2022 оны аравдугаар сард дуусна
  • Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд дулааны шугам татах ажил тус хорооны Баянхошуу 35,36, Ногоочин 4, Монлаа 1,2,9,10 Горхи 1-р гудамжнуудад хийгдэж байна. Тус ажил 2022 оны аравдугаар сард бүрэн дуусна
  • Улсын төсвийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бөгөөд сонгон шалгаруулалт үргэлжилж байна
  • Баянхошуу дэд төвийн хүрээнд 620 хүний суудалтай, усан бассейн, фитнесс заалтай спорт цогцолбор, олон нийтийн хөгжлийн төв барьж байна. Барилгын гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд байгууламжууд 2023 онд ашиглалтад орох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж