Швейцарь улс цөмийн хаягдлын агуулах барина

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Швейцарь улс цөмийн хаягдлын агуулах барина

Швейцарь улс цөмийн хаягдлын агуулах барина

Швейцарь улс өчигдөр /2022.09.12/ цөмийн хог хаягдлыг булшлах таатай байршил бий гэдгээ зарлажээ. 20.94 тэрбум ам.доллараар үнэлэгдэх уг байршил нь Цюрихээс хойд зүгт, Германы хилийн ойролцоо байдаг.

Цацраг идэвхит хог хаягдлыг устгах үндэсний холбоо энэ газрыг 2050 онд ашиглалтад оруулахаар санал болгожээ. Тус холбоо нь Швейцарийн цөмийн хаягдлыг дор хаяж 200 мянган жилийн турш хадгалах төсөл хэрэгжүүлж байна. Атомын цахилгаан станцын операторууд болон засгийн газар хамтарч энэ үндэсний холбоог байгуулсан бөгөөд 14 жил үнэлгээ судалгаа хийжээ. Судалгааны дүнд тус бүсийн хөрс шавар нь чулуулгийн хувьд хамгийн тогтвортой, уян хатан чанартай болохыг тогтоосон байна.

“Энэ бол хамгийн аюулгүй газар. Гүний агуулахын гол цөм нь энэ саарал чулуу. Энд цаг хугацаа бараг зогсдог гэж хэлэхэд болно” гэж холбооны гүйцэтгэх захирал Маттиас Браун өчигдөр Берн хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

Швейцарийн дөрвөн атомын цахилгаан станцын хог хаягдлыг хадгалах зорилгоор уг байршилд газрын тусгай зөвшөөрөл эрэлхийлэхээр Цацраг идэвхит хог хаягдлыг устгах үндэсний холбоо төлөвлөж байна. 2024 онд зөвшөөрөл хүсч, 2029 онд засгийн газраас баталж өгөх магадлалтай. Барилгын ажил 2034 он эхлэх ба үүнээс өмнө Швейцарийн шууд ардчиллын дагуу бүх нийтийн санал асуулга авч магадгүй.

Цацрагийн нөлөөлөлд өртсөн бүс нутгууд, тэр дундаа Германд нөхөн олговор олгох асуудлыг хараахан шийдээгүй байна. Швейцарийн эрх баригчдын шийдвэр үндэслэлтэй эсэхийг Германы Байгаль орчны яам шалгана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж