Ли Жүн Жэ “Emmy awards”-ийн түүхэнд бичигдэв

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Ли Жүн Жэ “Emmy awards”-ийн түүхэнд бичигдэв

Ли Жүн Жэ “Emmy awards”-ийн түүхэнд бичигдэв

“Squid game” киноны жүжигчин Ли Жүн Жэ өчигдөр /2022.09.12/ “Emmy awards”-аас шилдэг гол дүрийн шагнал хүртжээ. Тэр энэ шагналыг хүртсэн анхны гадаад хэлтэй жүжигчин болж, “Emmy awards”-ийн түүхэнд бичигдлээ.

Тэрбээр шагналаа авах үедээ “Бид бүгдэд тулгарч буй бодит асуудлыг гайхалтай зохиол, гайхалтай дүрслэлээр дэлгэцэнд бүтээлчээр амилуулсанд талархлаа” гэж кино найруулагч, продюсер Хван Донг Хюкт хэлжээ. Мөн Тв академи болон “Netflix” компанид талархлаа илэрхийлэв.

Ли Жүн Жэ Өмнөд Солонгост 30 жил бизнес эрхэлсний дараа нэг шөнийн дотор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн од болсон. Ийн од болох ямар байсныг сурвалжлагч түүнээс асуужээ. “Дэлхий ертөнц бол нэг л том сүлжээ юм гэдгийг надад харууллаа. Би үүнийг үнэхээр мэдэрч байна. Одоо ч надад зүүдлээд байгаа юм шиг санагддаг” гэж тэр хариулсан.

“Squid game” цуврал энэ жил нийтдээ 14 номинацид нэр дэвшив. Ли Жүн Жэгийн хувьд “Emmy awards” анхны шагнал нь биш юм. Тэр энэ оны эхээр “SAG Awards”-д шилдэг жүжигчний шагнал хүртсэн. Цувралын хоёрдугаар улиралд Ли Жүн Жэ болон Хван Донг Хюк хэн хэн нь дахин оролцох аж. Найруулагчийн хэлснээр Ли Жүн Жэ буюу дугаар 456 ирэх улиралд өшөөгөө авах юм байна.

Эх сурвалж: DEADLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж