Японы Гадаад хэргийн сайд Хятадтай харилцаагаа сайжруулахыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Японы Гадаад хэргийн сайд Хятадтай харилцаагаа сайжруулахыг зорьж байна

Японы Гадаад хэргийн сайд  Хятадтай харилцаагаа  сайжруулахыг зорьж байна

Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса Япон Хятадтай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  Тэрбээр хоёр орны бүтээмжтэй, тогтвортой харилцааг бий болгох нь хойч үедээ хүлээсэн үүрэг хариуцлага гэж үзэж байна.

Хаяаши Даваа гаригт болсон симпозиум дээр видео мессежээр ийнхүү мэдэгджээ.  Японы бизнесийн холбоо буюу Кейданрэн болон БНХАУ-аас Токио дахь Элчин сайдын яам есдүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хаяаши Япон Хятадын харилцаа сүүлийн 50 жилд асар их ахиц дэвшил гаргасан гэв. Мөн  энэ хугацаанд хоёр талын худалдаа 120 дахин нэмэгдэж, коронавирус тархахаас өмнөх жуулчид ​​солилцоо 12 сая давсан байна. Хятадын ГХЯ-ны сайд Ван И мөн симпозиумд видео мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр мөн хоёр орны удирдагчид 50 жилийн өмнө улс төрийн эр зориг, мэргэн ухаанаар саад бэрхшээлийг даван туулж, харилцаагаа хэвийн болгохоор шийдсэнээр шинэ хуудас нээсэн гэв. Ван И хоёр орны аз жаргалд хүрэх ирээдүйн замыг нээж, энх тайван, хөгжлийн төлөө зүтгэхийг уриалсан байна. Тэрбээр мөн Тайвань зэрэг Япон, Хятадтай холбоотой үндсэн асуудлууд "харилцаанд нөлөөлөх ёсгүй" гэжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж