Хатан хааны оршуулгад дэлхийн удирдагчид автобусаар очно

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Хатан хааны оршуулгад дэлхийн удирдагчид автобусаар очно

Хатан хааны оршуулгад дэлхийн удирдагчид автобусаар очно

Хатан хаан II Элизабетын оршуулга энэ сарын 19-ний өдөр Вестминстер сүмд болно. 60 жилийн дараах Их Британийн анхны төрийн оршуулгад 500 орчим гадаадын нэр хүндтэй хүмүүс оролцох төлөвтэй байна. Гадаадын удирдагчид болон тэдний гэр бүлийнхэн Их Британи руу хувийн бус арилжааны онгоцоор нисч очоод, автобусаар зорилтот газар руугаа хүрэх аж. Оролцогчдыг хувийн тээврийн хэрэгсэл ашиглах, Лондон хотын дээгүүр нисдэг тэргээр нисэхийг хоригложээ.

"Логистикийг ирсэн хүмүүст аль болох жигд байлгахын тулд нарийн төлөвлөсөн" гэж эх сурвалж мэдэгдлээ. Аюулгүй байдал, замын хязгаарлалтыг бодолцон ийн шийдвэрлэсэн гэх боловч Лондонд байрладаг гадаадын нэгэн элчин сайд “Жо Байден автобусанд сууна гэхээр төсөөлөгдөж байна уу?” гэж  хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчид ихэвчлэн холын аялалд “Air force one” онгоцоор, эсвэл “Marine one” нисдэг тэргээр, эсвэл хуягт лимузингээр зорчдог. Лондон дахь АНУ-ын элчин сайдын яам ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Хамгийн сүүлд 1965 онд ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг нас барахад төрийн оршуулга хийсэн. 57 жилийн дараах эл оршуулга аюулгүй байдал, логистикийг хамгийн дээд зэргээр хангасан үйл ажиллагаа болох юм. Улс даяарх олон мянган цагдаа бүгд Лондонд төвлөрч ажиллана. Гадаадын удирдагчдаас гадна нэг сая хүртэл хүн нийслэлийн гудамжид цугларах төлөвтэй байна.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж