УБТЗ сарын эхний 10 хоногт 1862 ачаатай чингэлэг буулгажээ

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

УБТЗ сарын эхний 10 хоногт 1862 ачаатай чингэлэг буулгажээ

УБТЗ сарын эхний 10 хоногт 1862 ачаатай чингэлэг буулгажээ

УБТЗ төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, орон нутгийн ачааг тасралтгүй шуурхай тээвэрлэх үүргээ энэ сарын эхний 10 хоногийн байдлаар амжилттай сайн гүйцэтгээд байна. Өвлийн улирал дөхөж байгаа энэ үед дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг хэвийн явуулж байна. Энэ сарын эхний 10 хоногт  Шарын голын уурхайг 275 хагас вагоноор, Багануурын уурхайг 1720 хагас вагоноор, Шивээ-Овоо уурхайг 1030 хагас вагоноор тус тус хангажээ.

Эрдэнэтээс экспортод зэсийн баяжмал 300 вагоныг ачсан байна. Сарын эхний 10 хоногт нүүрс 253 мянган тонн, барилгын материал 71.8 мянган тонн, зэсийн баяжмал 20,1 мянган тонн, төмрийн хүдэр 108.1 мянган тонн, жонш 11,7 мянган тонныг тус бүр  ачсан байна. Импортын чингэлэг татан авах, ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцаах ажлыг ч шуурхай зохион байгуулжээ. Энэ сарын эхний арав хоногт Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөө нийт 1862 ачаатай чингэлэг хүлээн авч буулгасан бол  1695 хоосон чингэлэг ачжээ. Өнөөдрийн байдлаар хятадын төмөр замд 1486 хоосон чингэлэг хүлээлгэн өгөөд байна.

                         Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж