Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын уулзалтыг зорино

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын уулзалтыг зорино

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын уулзалтыг зорино
МУ-н ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тодруулбал, уг чуулган Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд зохион байгуулагдана. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш тус уулзалтыг зорих ажээ.

Уулзалтад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар оролцоно. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүдийн гурван талт дээд хэмжээний уулзалт болно.

Үүнээс гадна ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Уг чуулган энэ жил “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл” сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ны өдөр Нью Йорк хотноо ажиллаж, уг чуулганы санал шүүмжлэлд оролцоно. Ингэхдээ, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлэх аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж