Тэрбумтан Жефф Безосын сансрын аяллын компанийн "New Shepard" пуужин өчигдөр хөөрснийхөө дараахан сүйрчээ. "Blue Origin" компанийн пуужинг сүйрсний дараа туршилтын хэрэгслүүдийг тээвэрлэж явсан капсул нь шүхрээр аюулгүй газардсан байна. Энэ нь тус компанийн хувьд пуужин хөөргөх үед гарсан анхны осол болжээ. Ослын улмаас хүн гэмтэж, амь нас хохироогүй бөгөөд Холбооны нисэхийн удирдах газраас мөрдөн шалгаж байна.
Баруун Техасаас хөөрсөн пуужин хөөрснөөс минут хүрэхгүй хугацааны дараа хөдөлгүүрээс нь шар утаа суунаглаж эхэлсэн байна. Улмаар капсулын ослын буулт хийх систем идэвхжиж, пуужингаас салж, хэдэн минутын дараа шүхрээр газардсан аж.
Пуужин цагт 1126 км-ийн хурдтайгаар хөөрч, 8500 метрийн өндөрт хүрэх үед нь асуудал үүсч эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар пуужин хамгийн их даралтад орох үедээ ийнхүү осолджээ. Осолдсон пуужингийн эвдрээгүй эд ангиудыг дахин ашиглах гэнэ.
Сүйрсэн пуужин нь "New Shepard" хөтөлбөрийн 23 дахь нислэг нь байжээ. Тэрбумтан Жефф Безос өнгөрсөн жил тус хөтөлбөрийн хүрээнд сансарт аялсан анхны багт багтаж, 10 минутын турш задгай сансраар аялсан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ