Арилжааны банкууд иргэдээс нэг хувийн шимтгэл авдаг талаарх иргэний гомдол Улсын дээд шүүхэд иржээ. Одоогоор хуралдааны тов гараагүй байгаа юм байна.
Өмнө нь Шударга өсрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр арилжааны 11 банканд шалгалт хийсэн. Ингэхдээ 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон гэх зөрчил илрүүлсэн. Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн бөгөөд 9 банкинд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Арилжааны есөн банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулах нэг сарын хугацаатай албан даалгавар хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.
Мөн банкны нэг хувийн зээлийн шимтгэлийн талаар Эдийн засагч Д.Ангар бидэнд өгсөн ярицлагандаа дурдсан. Тодруулбал, “Сүүлийн үед өрнөөд буй кейсын тухайд байгууллага биш хувь хүний зүгээс шүүхэд хандсан байсан. Нийтийн эрх ашгийн төлөө бус, зөвхөн “арилжааны банк зээл олголтын шимтгэл надаас зургаан сая төгрөг авсан байна. Хуулиараа банкууд зээл олголтын шимтгэл авах эрхгүй байсан байна. Надаас зургаан сая төгрөг авсан байна. Тиймээс уг мөнгөө буцааж авъя” гэдэг асуудал юм билээ.Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн төлөө хуулийн фирм нэгдсэн процесс биш нэг этгээд зөвхөн өөрийнхөө банкинд төлсөн зургаан сая төгрөгийн шимтгэлээ авъя гэсэн маргаан өрнөж байгаа” гэсэн юм.
Улсын дээд шүүх дээрх кейс хэрхэн шийдэгдэхээс хамаарч иргэдийн дунд банкны зээлийн шимтгэлийн нэг хувиа эргүүлж авах нь гэсэн хүлээлттэй байна.
Холбоотой мэдээ