Хатан хаан II Элизабетын хөрөг зурагтай олон тэрбум цаасан мөнгө, зоосыг бүгдийг нь солих гэж байна. 70 жилийн турш түүний хөрөг Нэгдсэн вант улсын зоосон мөнгөн дээр нас ахих тоолонд нь өөр өөр дүр төрхтэйгөөр хэвлэгдсэн юм. Харин цаасан мөнгөн дээр 60 гаруй жил хатан хааны хөргийг хэвлэлээ. Түүнчлэн Британийн захиргаанд өмнө нь байсан хэд хэдэн орны мөнгөн дэвсгэрт дээр ч хатны хөрөг бий.
Хатан хаан ширээнд сууснаас нэг жилийн дараа буюу 1953 оноос Их Британийн зоосон мөнгө түүний таван өөр янзын зурагтай гарах болжээ.
Харин одоо Хатан хаан II Элизабет нас барсан тул мөнгөн дэвсгэрт хэвлэдэг Английн банк болон зоос үйлдвэрлэдэг “Royal mint” ордонд уг мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнээс гаргах ажил тулгарч байна. Оронд нь Чарльз III хааны хөрөг бүхий мөнгөөр солих юм.
Төв банкнаас мэдээлснээр Их Британид 82 тэрбум фунт стерлинг бүхий 4.7 сая ширхэг цаасан мөнгө байна. Мөн худалдаанд эргэлдэж буй 29 тэрбум зоос байна. Шинэ мөнгөн дэвсгэртийг аажмаар гүйлгээнд оруулснаар тодорхой хугацааны дараа хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болох аж. Төлбөрийн хэрэгсэл солигдсон тохиолдол 2017 онд гарч байв. Тодруулбал, 12 талтай нэг фунт стерлингийн зоосыг хуучны дугуй хэлбэртэй зоостой сольсон. Тухайн үед худалдаанд аль алийг нь зэрэг ашиглаж, хуучин зоос зургаан сарын турш гүйлгээнд эргэлджээ.
Бэлэн мөнгөнөөс гадна Их Британи даяарх олон мянган шуудангийн хайрцаг, пасспорт дээрх Хатан хааны тэмдгийг өөрчлөнө.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ