Maison Castel брэндээс виноны соёл, зөв зохистой хэрэглээг бүтээлчээр олон нийтэд таниулах зорилгоор Castel Moments гэрэл зураг, уран зураг, дижитал зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн уралдаан өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Do you love photography” Гэрэл зургийн уралдаанаас онцлогтой нь гэрэл зургийн төрлөөс гадна дижитал зураг, уран зургийн төрлийг нэмж цар хүрээгээ тэлсэн байна.
Castel Moments уралдаанд нийт 70 гаруй оролцогдын 150 гаруй бүтээл ирж 3 шатны шалгаруулалтаар төрөл тус бүрээс цорын ганц ялагчдыг шалгаруулсан билээ.
Уран зургийн төрөлд оролцогч Х. Тэнүүний “Art isn’t bread of life but the wine” бүтээл, гэрэл зургийн Ариун Mette-гийн “Эмээдээ зочилсон нь” бүтээл, дижитал зургийн төрөлд Э. Ууганбилэгийн “Үзэсгэлэн гоог үнэ цэн гэрэлтүүлдэг” бүтээлүүд тус тус ялагчаад тодорч тусгай байранд А. Хулангийн “The Moments of nature, glamorous, serenity” бүтээл шалгарлаа.
Нийт оролцогч нартаа талархал илэрхийлэе! Дараа жилийн Castel Moments уралдаанаар дахин уулзацгаая.
Холбоотой мэдээ