Mischa Barton дэлгүүрт тооцоогоо төлж чадсангүй | News.MN

Mischa Barton дэлгүүрт тооцоогоо төлж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Mischa Barton дэлгүүрт тооцоогоо төлж чадсангүй

Өнгөрсөн даваа гаригт жүжигчин Mischa Barton Нью-Йорк дахь гэрийнхээ ойролцоох нэгэн супермаркетаас хүнсээ цуглуулаад тооцоогоо төлөх гэтэл бүх кредит карт нь цуцлагдсан байлаа. Дугаарлаж зогсохдоо авсан зүйлээсээ нэг жигнэмэг идчихсэн байсан нь түүнийг бүр яахын ч аргагүй эвгүй байдалд оруулсан байна. Эхлээд нэг карт гаргаж ирснийг нь худалдагч болсонгүй гээд буцаасан бөгөөд Mischa Barton дахин хоёр кредит карт гаргаж ирээд ч бүгд банкнаас хаасан картууд байлаа. Ингээд яах ч учраа олохгүй сандарч зогсоход нь аз болж нэг танил эрэгтэй нь дэлгүүрт явж таараад жүжигчин бүсгүйн худалдан авалтын тооцоог төлсөн байна.
 
Ж.Индра

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж